Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Ажлын албаны даргаараа Эрдэнэбилэгийн Одбаярыг томилжээ. Э.Одбаяр нь Ардчилсан намын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан, АН-ын сайн, муу олон асуудалд нэр нь холбогддог хүн.
2024 оны сонгуульд тойрогт нэр дэвшигчид болон жагсаалтад багтах хүмүүсийн “Зураглал”-ыг гаргахад Ажлын алба нь голлох үүрэгтэй ажиллах учраас Л.Гантөмөр дарга түүнийг Ажлын албаны даргаараа сонгосон гэнэ.
Ийнхүү Ардчилсан намд үе солигдож үйл явцын үргэлжлэл болж, 80-аад оны төлөөлөл Э.Одбаяр намын удирдлагын бүрэлдэхүүнд нь багтжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.238.26
ямар монгол биш царайтай хүн бэ.
Хариулах