Белград-2023: Оросууд “эргэн ирэх” ДАШТ-д Монголын дөрвөн бөх хэсэг толгойлно

Х.Батсайхан
2023/07/27

Сербийн Белград хотод болох бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий өмнөх чансаа гарч, бөхчүүд жигдрэн жагсжээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ удаагийн ДАШТ-ээс эхлэн тамирчдыг эрэмбэлж, аль хэсгийн хэддүгээрт бичигдэхийг чансааны оноогоор шийддэг болсон. Олон жилийн өмнө Олон улсын жүдо бөхийн холбоо яг энэ системийг нэвтрүүлсэн бөгөөд чансаа өндөр бөхчүүд хэсэг толйголж, ингэснээрээ жингийн гол өрсөлдөгч, чансаа өндөр бөхчүүд эрт таарах эрсдлээс сэргийлэхийн зэрэгцээ медалийн төлөө, шигшээ барилдаанд хамгийн шилдгүүд өрсөлдөн үзэгчдийг баясгах магадлал өсдөг.

Энэ удаагийн ДАШТ-ий тухайд жин бүрийн эхний дөрвөн бөх хэсэг тэргүүлж, дараагийн дөрвөн бөх хэсгийн эхний байруудад шууд бичигдэх учиртай. ДБНХ-ноос бөхчүүдийг эрэмбэлэхдээ өнгөрсөн жилийн ДАШТ-ээс гадна энэ онд таван боломж /Тивийн АШТ, чансааны дөрвөн тэмцээн/ гаргаж өгсөн. Өдгөө таван тэмцээн дуусаж, бөхчүүд жигдрэн жагссан байна.


Чөлөөт барилдаан өндөр хөгсөн улсуудаас Гүрж хамгийн өндөр буюу найман бөх нь жиндээ эхний наймд багтжээ. Араас нь АНУ долоон бөхөө эхний наймд эрэмбэлүүлсэн үзүүлэлттэйгээр орж байна. Харин манай улсаас зургаан бөх чансааны эхний наймд бичигдэж байгаа бөгөөд бүгд эхний тав дотор байна. Эдгээр тавын дөрөв нь буюу З.Занабазар, Н.Наранхүү, Т.Тулга, М.Лхагвагэрэл нар эхний дөрөвт багтаж, хэсэг тэргүүлж барилдах юм.


“Белград 2023” ДАШТ-д ОХУ-ын бөхчүүд оролцоно гэдгээрээ өнгөрсөн жилийнхээс онцлогтой болно. Гэхдээ тэд хоригийн улмаас чансааны бүх тэмцээнийг өнжсөн тул чансаагүйгээр хэсгүүдэд хуваарилдагдаж барилдах юм. Өөрөөр хэлбэл, орос бөх аль хэсэгт хуваарилдагдахаас тэмцээний дүр зураг багагүй хамаарах нь. Бас нэг сонирхолтой нь, ОХУ дотроо бөхийн хөгжлөөр тэргүүлэгчдийн эгнээнд явдаг Дагестаны БНУ-аас гаралтай 11 бөх чансааны эхний 10-т, тэдгээрийн найм нь эхний наймд багтжээ. /Монгол, Дагенстаны бөхчүүдийг тодотгов/

ДБНХ-ны ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаа

57 кг 1. (2) ЦЗОУ Ванхао (БНХАУ) – 58755 2. (1) ГИЛМАН Томас (АНУ) - 50000 3. (2) АБАКАРОВ Зелимхан (Албани) - 45000 4. (5) ЗАНДАНБУД Занабазар (Монгол) - 43850 5. (4) КРУЗ Дариан (Пуэрто-Рико) - 37800 6. (11) СМАНБЕКОВ Алмаз (Кыргызстан) - 35200 7. (6) МИЧИЧ Стеван (Серб) – 31000 8. (7) РЗАЗАДЕ Алиаббас (Азербайжан) - 28400 9. (13) ДИНГАШВИЛИ Роберти (Гүрж) - 27940 10. (8) БУДЖИАШВИЛИ Бека (Гүрж) - 27880 

  61 кг 1. АРУТЮНЯН Арсен (Армен) - 54200 2. ХИГУЧИ Рей (Япон) - 45000 3. АТРИ Реза (Иран) - 45000 4. НАРМАНДАХ Наранхүү (Монголия) - 43920 5. (6) ПАРТЕНАДЗЕ Шота (Гүрж) - 38900 6. (5) ЖУМАШБЕК Тайырбек (Кыргызстан) - 37000 7. ПАНКАЙ Панкай (Энэтхэг) - 28720 8. ГРОСС Сет (АНУ) - 25000 9. ВАНГЕЛОВ Георгий (Болгар) - 25000 10. ОРМАНОГЛУ Эмра (Турк) - 22900 

  65 кг 1. АМУЗАДХАЛИЛИ Рахман (Иран) - 58000 2. ДИАКОМИХАЛИС Жон (АНУ) - 52000 3. РИВЕРА Себастьян (Пуэрто-Рико) - 50550 4. (7) ТӨМӨР-ОЧИР Тулга (Монгол) - 50000 5. МУСУКАЕВ Исмаил (Унгар) - 48520 6. (4) ДЕСТРИБАТС Агустин (Аргентин) - 42380 7. (6) ТЕВАНЯН Вазген (Армен) - 37000 8. (9) БОЛКВАДЗЕ Эдеми (Гүрж) - 35638 9. (8) БАДЖРАНГ Пуния (Энэтхэг) - 31000 10. РАХИМЗАДЕ Али (Азербайжан) - 28400 

  70 кг 1. АКМАТАЛИЕВ Эрназар (Кыргызстан) - 57200 2. РЕТЕРФОРД Зейн (АНУ) - 47000 3. (2) НАРИКУНИ Тайши (Япон) - 45000 4. АНДРЕАСЯН Арман (Армен) - 37620 5. (9) ТОКТОМАМБЕТОВ Орозобек (Кыргызстан) - 34020 6. (8) ЭЛБАКИДЗЕ Георгий (Гүрж) - 31600 7. (5) ЯКОБИШВИЛИ Зураби (Гүрж) - 31000 8. (6) РАМАЗАНОВ Рамазан (Болгар) - 29200 9. (7) ГОШКУН Сервет (Турк) - 29200 10. (14) НИКИФОРЮК Игорь (Украин) - 28700 

  74 кг 1. ДЕМИРТАШ Сонер (Турк) - 61700 2. ДЕЙК Кайл (АНУ) - 60000 3. САЛКАЗАНОВ Таймураз (Словак) - 57075 4. ЭМАМИ Юнес (Иран) - 42400 5. ОЛОНБАЯР Сүлдхүү (Монгл) - 40575 6. (10) ФИНЕСИЛВЕР Луис (Израиль) - 36220 7. (11) ЕСЕНГАЛИ Дархан (Казахстан) - 32875 8. (15) КУРАМАГОМЕДОВ Мурад (Унгар) - 31400 9. (6) ДЖАГЛАН Сагар (Энэтхэг) - 30800 10. (7) ГАДЖИЕВ Джабраил (Азербайжан) - 30600 

  79 кг 1. БАРРОУЗ Жордан (США) – 55000 2. (4) НОХОДИ Мохаммад (Иран) - 48000 3. (2) МИХАЙЛОВ Василий (Украин) - 46000 4. (3) АБДУРАХМОНОВ Бекзод (Узбекистан) - 43200 5. (8) ГАМКРЕЛИДЗЕ Владимир (Гүрж) - 37400 6. (5) КУГИУМЦИДИС Георгиос (Грек) - 35800 7. (6) АВАГЯН Арман (Армен) - 33300 8. (7) БУДАЖАПОВ Арсалан (Кыргызстан) - 31000 9. (10) КЕНЧАДЗЕ Автандил (Гүрж) - 26400 10. (9) УМАРПАШАЕВ Али Паша (Болгар) - 25000 

  86 кг 1. (2) ЕЗЕРЖАНСКИЙ Себастьян (Польш) - 60588 2. (1) МАКОЕВ Борис (Словак) - 56200 3. ДАУЛЕТБЕКОВ Азамат (Казахстан) - 54200 4. (7) АМИН Майлз (Сан-Марино) - 50000 5. (4) ЯЗДАНИ Хасан (Иран) - 48000 6. АБАКАРОВ Абубакр (Азербайжан) - 46380 7. (5) ТЕЙЛОР Дэвид (АНУ) - 45000 8. ГАПРИНДАШВИЛИ Тариел (Гүрж) - 43400 9. РАМОС Адриан (Пуэрто-Рико) - 34000 10. (25) КУРУГЛИЕВ Даурен (Грек) - 26400 

  92 кг 1. МАЙСУРАДЗЕ Мириани (Гүрж) - 61100 2. ГАСЕМПУР Камран (Иран) - 45000 3. НУРМАГОМЕДОВ Осман (Азербайжан) - 44200 4. КОКС Джейден (АНУ) - 37000 5. (6) ГАНБААТАР Ганхуяг (Монгол) - 33600 6. (5) МАРЦИНКЕВИЧ Радослав (Польш) - 32020 7. БАТАЕВ Ахмед (Болгар) - 25000 8. АРЧАЯ Илья (Украин) - 24480 9. АКТУРК Фейзулла (Турк) - 21800 10. ИАННАТТОНИ Симоне (Итали) - 18200 

  97 кг 1. СНАЙДЕР Кайл (АНУ) - 82000 2. (4) МАГОМЕДОВ Магомедхан (Азербайжан) – 61600 3. (5) МАЧАРАШВИЛИ Гиви (Гүрж) - 59213 4. (3) БАЙЦАЕВ Владислав (Унгар) - 57980 5. (2) ЦАКУЛОВ Батырбек (Словак) - 56100 6. (8) ХОНИС Конрад (Итали) - 36800 7. (6) ХАБИЛА Авусайман (БНХАУ) - 35800 8. (12) ТИЛЛЕ Свен (Герман) - 31900 9. (7) ТАЖУДИНОВ Ахмед (Бахрейн) - 29520 10. (15) УРКИМНБАЙ Бекзат (Казахстан) - 28800 

  125 кг 1. АКГУЛЬ Таха (Турк) - 69000  2. (4) ПЕТРИАШВИЛИ Гено (Гүрж) - 53000 3. (2) МӨНХТӨР Лхагвагэрэл (Монгол) - 52800 4. (5) ЛИГЕТИ Даниэль (Унгар) - 45675 5. (4) ЗАРЕ Амир (Иран) - 42000 6. (14) БАТЫРМУРЗАЕВ Юсуп (Казахстан) - 26200 7. (6) ДХЕСИ Амарвир (Канад) - 25000 8. (7) БОЛТИН Олег (Казахстан) - 25000 9. (8) БАРАН Роберт (Польш) - 24320 10. (9) РАХИМОВ Хасанбой (Узбекистан) - 24200

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна