Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад 2023 оны наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч К.Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Мөн АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацад тус тус зочлохоор төлөвлөж байна.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.226
Монголын төр эзэндээ очиж ээлжит даалгавараа авах гэж байгаа айчлалын гол зорилго Монголыг Америкийн 51 муж бологох Америкчуудын шахалт шаардлагааар ийнхүү Монголын эх газар Цагаачдын үүр болоход маш ойрхон байна
Хариулах202.126.90.51
lalar chin tsaraigaa photoshop shaachje bas
Хариулах