Д.Амарбаясгалан: Аймгууд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгааг төр засгийн түвшинд төдийгүй ард иргэд ч ойлгож хүлээж авах хэрэгтэй

Х.Есү
2023/07/31

Энэ жил таван аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэж буй. Өнгөрсөн өдрүүдэд буюу долдугаар сарын 27, 28-нд Архангай, Хэнтий, Завхан, Төв аймаг тэгш ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ өдрүүдэд Хан Тайшир уулын аймаг, Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн баяр наадам эхэлж байна. 

Эдгээр аймгийн тэгш ойн баяр наадмыг бид хэрхэн хүлээн авах учиртай талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр

“Монголчууд өдөр бүр 100 жилийн ой тэмдэглэхгүй. Тиймээс аймгууд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгааг төр засгийн түвшинд төдийгүй ард иргэд ч ойлгож хүлээж авах хэрэгтэй байгаа юм. Учир нь манай улсад хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа алсарсан. Тийм ч учраас бид Хөдөөгийн хөгжлийн сэргэлтийн бодлогыг тусгайлан боловсруулсан. Хөдөөгийн хөгжил сул байгаа нь Улаанбаатар хотод хэт төвлөрөл үүссэн, эдийн засгийн гол эргэлт тэнд өрнөж байгаатай холбоотой. 

Ийм нөхцөлд орон нутагт эдийн засгийн эргэлтийг бий болгох нэг хөшүүрэг нь баяр наадам, арга хэмжээ байдаг. Жишээлбэл, нэг аймгийн 100 жилийн ойд багадаа 10 мянган хүн цугларч, гурав хонолоо гэхэд нэг хүн өдөрт 50-100 мянган төгрөгийг тухайн орон нутагт үлдээгээд явна гэсэн үг. Энэ нь эргээд орон нутгийн хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулж байгаа сайн зүйл гэдэг талаас нь ойн баяр наадмыг хүлээж авах хэрэгтэй” гэлээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.98.76.176
    2023/08/02

    2024 оны сонгууль хөдөөний малнуудын тархийг угааж байна,ажлаа хиймээр байна

    Хариулах
  • 192.82.73.29
    2023/08/01

    Ууж идэж, өмсөж зүүсэн, унасан, эдэлж хэрэглэж байгаагаараа уралдаж, бааж шээж, агсам согтуу тавьж,орчин тойрноо хүн харахын аргагүй болтол бузарлаж байгаагаа эрүүл мэт үздэг энэ мэтийн нөхөр эрх мэдэлтэй байхад ард иргэдтэй ярих ч юм биш...

    Хариулах
  • 103.57.93.248
    2023/08/01

    Одоогийн Говь- Алтайн нутагт байдаг Тайшир хайрханы нэрээр нэрлэсэн Хантайшир уулын аймаг Улиастай төвтэй байгуулагдаад 100 жилийн ойг нь Завхан аймаг тэмдэглээд өнгөрсөн гэж ойлгож байсан чинь 2 газар зэрэг байгуулагдсан аймаг болоод явчих юм. Яаж ойлгох вэ? ЗГХЭГ-ын дарга Говь-Алтайн хүн бодохоор ингээд байна уу?

    Хариулах
  • 103.229.120.88
    2023/07/31

    Юу гэж ойлгох вэ. Уг нь энэ аймгуудын 100 жил биш ч гэсэн орон нутагт эдийн засгийн эргэлтийг бий болгох гэж ерөнхий сайд бид хоёр өөрсдийн аймгаа хэл амнаас зайлсхийж Төв, Завхан, Архангайг оролцуулж 100 жилийн ой гэж тэмдэглэж байна гээд байнаа даа.

    Хариулах
  • 139.5.218.89
    2023/07/31

    Өнөө маргаашийг харсан бодлого чинь явахгүй, ууж илээд наргиад хаяад яьна, орон нутгийн нэгжүүдийг томсгох, дор хаяж 10,0 хүн амтай болгож томруулах ажлын байр гаргаж өгөх бодлого бариачид, хөгийн газраас сонгогдоод их хурлын гишүүн гэж цээжээ дэлдэх чинь үнэн инээдтэй

    Хариулах
  • 203.91.115.38
    2023/07/31

    Энэ 5 аймаг чинь тэр үёд одоогийн бараг бүх сум аймгийг багтааж байсөн. 5 аймгийн 100 жил болоогүй 1931 оноос тооцвол 92 жилийн ой Түүх маань 100 жилд ингэж төөрч байгаам чмнь өмнөх түүхүүд бантан байгаа даа

    Хариулах