Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаад хурлаа энэ сарын 238-нд товложээ.
ҮБХ-ны хурлаар хорооны гишүүдийг шинээр сонгож батламжлах, Намын дүрмийнхээ хүрээнд дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Мөн тус хурлаар АН-ын даргын санал болгосноор намын дэд даргыг томилох, Ардчилсан намын бүх шатны сонгуульт гишүүний татварын хэмжээг тогтоох, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлуудыг хэлэлцэхээр болжээ. Мөн намын Ерөнхий нарийн бичгийн даргыг 28-ны хурлаар томилох юм байна. Наадмын өмнө хуралдахаар яригдаж байсан ҮБХ-ны хурлын өмнө энэхүү албан тушаалыг 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг сонгоход чухал үүрэгтэй оролцоно хэмээн, ихэд ач холбогдол өгч, тодорхой нэрс яригдаж байсан юм. Тэдгээрийн нэг нь болох Э.Одбаяр саяхан АН-ын даргын Ажлын албаны даргаар томилогдсон билээ.
Наадам, найр, амралт зугаалгын сар учир хуралдааны ирц бүрдэхгүй байх гэж үзэн, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан АН-ын ҮБХ ийнхүү энэ сарын 28-нд хуралдаж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх нь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна