“Чендү 2021”: Сагсанбөмбөгчид өнөөдөр БНХАУ-ыг хожиж чадах уу

Х.Батсайхан
2023/08/02

БНХАУ-ын Чендү хотноо болж буй Дэлхийн оюутны спортын наадам Зуны унивесиадад оролцож буй сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчид өнөөдөр 19.30 цагаас БНХАУ-ын шигшээ багтай тоглоно. 

Манай залуус уржигдар олимп, дэлхийн аварга /насанд хүрэгчдийн баг нь/ Аргентиний шигшээтэй таарч, 71:89 оноогоор хожигдсон. Гуравдугаар үед тааруухан тоглосныг эс тооцвол хүчирхэг өрсөлдөгчтэйгөө сайн тэмцэлдсэн юм. Үе тус бүрийг тус, тусад нь тооцвол манай залуус нэг үед тэнцэж, гурван үед л хожигдсон, энэ гурвынхаа нэгд нь маш ойрхон үзсэн /16:16, 19:25, 12:22, 24:26/. Гуравдугаар үед л учиртайхан үзчихсэн бол дүн илүү ойрхон гарах боломж бүрэн байсан. Манай баг одоогоор хэсэгтээ нэг хожил, хоёр хожигдолтой яваа юм.

Өнөөдрийн өрсөлдөгч БНХАУ нь Универсиадын дэвжээнд Хятадын Тайваньд 84:97 оноогоор хожигдож, Бразилийг 84:64 оноогоор хожжээ. Манайх харин Румын, Аргентинд хожигдож, ӨАБНУ-ыг хожоод буй. 

Манай багийн хуваарилагдсан В хэсгийг Аргентины шигшээ гурван хожилтой тэргүүлж, Румыний баг хоёр хожилтой удаалж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна