Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин 8 дугаар сарын 3-ны өдөр бараалхаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Л.Остин Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлт, Монголын Зэвсэгт хүчний ур чадварыг өндрөөр үнэлж, АНУ-ын энхийг сахиулагчидтай Афганистан, Иракт олон жилийн турш мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.125.66
АНУ гэдэг улсын БАЙДЕН гуайтай уулзсангүй.Ер нь 80 хүрч байгаа хүнийг ерөнхийлөгчөөр сонгож байдаг.Нас бол нас.БАРУУНЫХАН 70, 80 НАСАА ИД НАС ГЭЖ ЯРИАН ЯГ ҮНЭН ЧАНАР ДЭЭРЭЭ ХЭЦҮҮ Ш ДЭЭ ЯМАР Ч АЖЛЫН БҮТЭЭМЖГҮЙ, ПУ Ч ХИЙЖ ШИЙДАЖ МЭДЭХ ХӨГШИН НАС. УХААН САНАА Ч ТЭР, ӨДРИЙН АЖЛЫН АЧААЛАЛ, ТӨВЛӨРӨХ БАЙДАЛ ГЭЭД ХУДЛАА ШҮҮ, ХҮН ГЭДЭГ АМЬТНЫ ИД БҮТЭЭХ СЭТГЭХ ЗҮТГЭХ НАС 55, ЦААШЛААД 60 ХҮРТЭЛ ТЭГЭЭЛ ХУДЛАА МАРТАНА, САНАНА, ӨДРИЙН НОЙР ХҮРЧ ЭХЛЭНЭ, ЯМАР Ч ЗҮТГЭЛГҮЙ БОЛНО.
Хариулах