Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг хүлээж авч уулзав

Zuv.mn
2023/08/05

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзаж Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн хүрээний асуудлуудаар санал солилцов. 

Уулзалтын өмнө “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,  “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар гарын үсэг зурлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлов. Цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, чухал эрдэс баялаг, цахим хөгжил, аялал жуулчлал, боловсролын чиглэлд хамтран ажиллахын чухлыг дурьдаад тодорхой саналуудыг тавилаа.

Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй энэхүү айлчлал нь Монгол, Америкийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан өргөжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ тэрбээр тэмдэглэлээ.

Түүнчлэн айлчлалын хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглалыг байгуулсан нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, Агаарын тээврийн тухай хэлэлцээр нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, бизнесийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг харилцан нотлов.   



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.78
    2023/08/07

    Ямар баасных нь бараалхалт. Баас,баас,баас

    Хариулах
  • 103.111.68.3
    2023/08/07

    БЯМБАЦОГТ ХАМГИЙН ИХ АВИЛГАЛД ИДЭГДСЭН МӨНГӨНИЙ АСССАР ИХ СОНИРХОЛТОЙ ГАР ШҮҮ, ЮУН МУН 60 ТЭРБУМЫН АВТОР МАЯГИЙН ХУЛГАЙЧ ШҮҮ. ХӨГЖЛМЙН БАНК ТЛНЛН ДЭЭРЭМДЭГЧ КАЗИНОЧИН. КОНЦЕССЧИН ЬЭНДЭРЧИН ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ТӨР ЗАСАГТ САЙД ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ХҮРЭЛСҮХ АВИЛГАЧИН МИНЬ ЧИ Л МЭДЭЖ БАЙГАА ХЭЛЖ ӨГӨӨЧ АРД ТҮМЭНД

    Хариулах
  • 223.39.203.171
    2023/08/05

    Хүлээн авж уулзах, нэртээгээр нь ес- д бараалхав энэ тэр гээд бичээч ул долоомор

    Хариулах
  • 202.126.89.247
    2023/08/05

    Орос Укриан дайтаагүй байсан бол Блинкен манайхантай уулзах "зав" гаргах ч үгүй байсан

    Хариулах
  • 202.126.89.247
    2023/08/05

    Блинкен манай элчингийн байшинд ирээгүй юм бол Оюун эрдэнэ очиж уулзсаныг ингэж зулгуйдаж бичиж болохгүй ээ. Блинкен Оюун эрдэнийг хүлээн авч уулзсан гэж бичих нь зөв байх

    Хариулах