Олон улсын Монгол судлалын холбооны хурал өчигдөр /2023.08.13/ болж, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Чулуун ажлаа өгчээ. Түүний оронд МУИС-ийн Профессор, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилсон байна.
С.Чулууныг бусдын оюуны бүтээлийг хуулбарлаж, бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдэн, оюуны өмчийг зөвшөөрөлгүй хуулбарласан гэх мэдээлэл цацагдсан ч тус асуудлаар бус Монгол судлалын холбооны дүрэм журмын дагуу ажлаа өгсөн гэв.
Харин Д.Заяабаатарын хувьд 2001-2004 онд МУИС-ийн Монгол хэл судлалын сургуулийн багш, 2004-2006 онд БНСУ-ын Дангүг их сургуульд урилгын профессор, 2006-2008 онд Монгол хэл, соёлын сургуулийн Сургалтын албаны эрхлэгч, 2008-2011 онд Монгол хэл, соёлын сургуулийн захирал, 2011-2014 онд Япон улсын Осака их сургуульд урилгын профессор, 2014 оноос өнөөг хүртэл МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд профессор, Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Мөн түүний хувьд УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн асуудалд нэр холбогдож байсан бөгөөд энэ асуудлыг үгүйсгэж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
хөөрхий минь их хурлын гишүүн авгай ширээ түшүүлсэн биш баларч бна даа ... ядаж байхад гутлаа хаяаад зугтдагч буруул даа
Хариулах49.97.20.235
horvoogiin bulainuud uhej Mongol uls.n niigem thevercheede amarch yumda hen durtai ymarch alband orj ajilj boldog Mongol ulsd ezengui boljee ene maygaar bol jolooch hun gent emch bolj bolgon oron bolhon nee
Хариулах202.126.89.101
Энэ нөгөө эрэгтэй байж 37 өмсдөг синдрелла мөн үү
Хариулах66.181.161.78
ундрамын ну а шив. ичих нүүргүй олны таниь болж аваад сандал авдаг болж ман мангаруд
Хариулах202.55.188.104
Хулгайчийн хүүхэн шаадагаар сольж уу
Хариулах