АН-ын залуус "сахал" Д.Эрдэнэбилэгээс намын байрыг нь буцааж өгөхийг ШААРДЛАА

Zuv.mn
2023/08/14

АН-ын ҮБХ-ны гишүүд Худалдаа хөгжлийн банкнаас байраа авахыг шаардаж мэдээлэл хийлээ.

Тэд ХХБ Ардчилсан намтай гэрээлж байрыг нь буулгаснаас хойш 10 жил өнгөрсөн ч гэрээ хэрэгжээгүй. Уг нь гэрээний хугацаагаар АН өдийд 25 давхар байртай болсон байх ёстой байлаа. Хоёр сонгууль дараалан АН-ын ялагдахад энэ асуудал нөлөөлсөн.

Өнөөдөр АН дотор Худалдаа хөгжлийн зөв гэсэн зохион байгуулалттай бүлэглэл бий болчихсон байна.  Бид эрх ашгаа хамгаалж, эцсээ хүртэл явна гэлээ.

Мөн Сахал Д.Эрдэнэбилэг гэж маш том бүлэглэлийн эзэн. Нууц биш болсон. Нам дамжсан бүлэглэл байгаа. Хэнд ч дийлдэггүй, бүхнийг булааж авдаг, цаддаггүй. Улс орны үнэт зүйлсийг ч булааж авдаг. Та бүхэн мэдэж байгаа. Эрдэнэт, Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент гээд маш олон зүйлийг ард түмнээс булааж авсан шүү дээ.

 Дээрээс нь Ардчилсан намын үнэт зүүйл болсон байрыг нь булааж аваад нураачихсан. Ардчилсан нам байртай байсан шүү. Талбайн зүрхэнд нь байртай, тэндээ хуралдаж цугладаг, үнэт зүйлээ ярьдаг байсан. Үүнийг булааж аваад нураасан. 

АН хоёр сонгуульд ялагдлаа. Энэ бүхэнд хамаатай. Одоо АН нам байр байхгүй, гудамжинд байна. 2000 м2 талбай өгнө гэж хэлээд нураасан. Гэрээний хугацаа хэдийнэ дуусчихсан.

Бидний байрыг булаачихаад Ардчилсан намыг хүчгүйдүүлээд, дээрэлхээд явж байгаа банк байна. Өнөөдөр Ан-ын байрыг барьж өгнө гээд газрыг нь авсан банк 10 жил болж байна.

Сахал Д.Эрдэнэбилэг гэж шуналын тулам, ханаж цадахаа больчихсон. Бид ганц л хүнтэй тооцоо хийнэ. Зарим хүн АН-ынх гэж ярьж байна. АН-д хэзээ ч сахал Д.Эрдэнэбилэг гэж хэн байгаагүй. АН-ын бялууг бүгд хүртсэн. Хамаг амттай шимттэй бүхнийг тэр хүн идсэн. Сахал Д.Эрдэнэбилэгээ чи АН-ын 200.000 гаруй гишүүнийг доромжлохгүй шүү. Чи АН-ын газрыг өгөөрэй. Бид бүхэн өгтөл чинь тэмцэнэ. 200.000 гишүүн гарч тэмцэнэ” гэв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    2023/08/15

    хөөрхөөн том ахаасаа мөнгө саах нь...том хулгайч ах нар нь зааж өгсийн...

    Хариулах