Сангийн сайд асан Б.Болорыг хилээр гарахыг хязгаарлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь болон зарим ТӨҮГ-ын хувьчлалтай холбогдуулан Д.Эрдэнэбилэг, О.Орхон тэргүүтэй хүмүүсийг шалгаж байгаа юм.
Тэгвэл уг хэрэгт холбоотойгоор Сангийн сайд асан Б.Болорыг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна