“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ.
С.Амарсайхан: "Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан энэ удаагийн соёлын биет бус өвийн их наадмыг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулснаар уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох өндөр ач холбогдолтой.
Энэ удаагийн “Нүүдэлчин” соёлын биет бус өвийн их наадамл хүрэлцэн ирсэн нүүдэлчид отоглох хэлбэрээр байрлан, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг тэргүүтэй уламжлалт монгол ахуйн арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог болж буй юм.
“Нүүдэлчдийн соёл” хэмээх нэгэн цул бахархлаар овоглосон та бидний үйлс, зорилго мөнх хөх тэнгэрийн дор өнөд сэтгэлчлэн бүтэж, Монгол орон минь мандан дэвжих ашдын билэгт ерөөлийг өргөн дэвшүүлье. САЙХАН НААДААРАЙ"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.101
Улсынхаа хөгжлөөр бахархмаар байна? Өмхий авилгачид улсыг улам дампууруулаад байх юм.
Хариулах