ЦУВРАЛ-IV: “Зууны зартай ЛУЙВАР” буюу анхны хөрөнгө оруулагч Арман Бодуэныг монголчууд нийлж ЛУЙВАРДСАН нь...

Х.Батсайхан
2023/09/05

Монголын нэр нөлөө бүхий хүмүүс үгсэн хуйвалдаж, гадаадын анхны хөрөнгө оруулагч Арман Бодуэны /Armand Beaudoin/ бүх хөрөнгийг хууль бусаар булаасан эрүүгийн онц ноцтой хэрэг хийгээд түүний учир битүүлэг үхлийн түүхийг ЦУВРАЛААР хүргэж байна.

Хуулийг 20 гаруй жил завхруулж, үнэнийг төөрөлдүүлсэн энэ хэрэг өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж, илрэхэд ойртоод байгаа юм.

А.Бодуэний хөрөнгийг “луйвардсан” хуралд Жон Хербертийг хуурамчаар төлөөлсөн Ц.Алтанцэцэг гэж хэн бэ

Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар тэргүүтнүүд хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулж, компанийн хэлбэрийг өөрчлөх замаар А.Бодуэний хөрөнгөд эзэн суусан “ажиллагаа”-нд Жон Хербертийг төлөөлөж оролцсон Ц.Алтанцэцэг гэж хэн бэ.

Цэрэндуламын Алтанцэцэг нь нягтлан бодогч мэргэжилтэй, 1991 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Тэрбээр 1995-1996 онд Арманд Бодуэний эзэмшлийн “Голден тайгер” корпораци, 1997-1998 онд “Заамар Гоулдфийлдс” ХХК-д ажиллаж байгаад 1998 оноос “Бармаш” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллажээ. Энэ гурван компани гурвуулаа Арманд Бодуэнтай холбоотой компаниуд байгааг уншигчид анзаарсан биз ээ.

 Ц.Алтанцэцэг нь канад хөрөнгө оруулагчийн компаниудыг дамжин ерөнхий нягтлан хэмээх бас ч үгүй чухал албанд ажиллаж байснаа 2002 оноос гэнэт өөр тийш ажилд ороод явсан байдаг. Ч.Хажидсүрэн индонези эмэгтэй Русмини Сусиловатигийн нэр дээр хууль бусаар шилжүүлэх замаар эзэн суусан хотын төвд байршилтай, асар өндөр үнэ хүрэх байраа тэр үед Ц.Алтанцэцэгт өгсөн бөгөөд тэрбээр бусдад түрээслүүлэн ашиг олох болжээ. Өөрөөр хэлбэл, луйврын хурлыг зохион байгуулахад компанийн ерөнхий нягтлан бодогчийн хувиар нөлөөлж, түүгээр ч зогсохгүй Жон Хербертийн хувьцааг төлөөлж орж өгснийх нь хариуд Ч.Хажидсүрэн “бэлэглэсэн” байх магадлал маш өндөр.



Ц.Алтанцэцэгийн эзэмшилд очсон байр нь хотын төвийн А бүс, төв шуудангийн замын урд талд байрлалтай, хуучин цэргийн дээд офицерууд амьдардаг байсан, өдгөө суурин дээр нь “Эко констракшн”-ы “Гулсууртай” цамхаг боссон тэр газар дээр байрлалтай байр юм.

“Эко констракшн” ХХК уг байрыг худалдан авч, барилга барихаар айлуудтай гэрээ байгуулж эхлэх үед Ц.Алтанцэцэгт хөрөнгөө алдах том эрсдэл тулгарчээ. Учир нь, уг байр 19 жилийн турш Русмини Сусиловатигийн нэр дээр явсаар байж. Гэтэл “Эко констракшн”-тай гэрээ хийхийн тулд хууль ёсны эзэн нь заавал байх шаардлагатай байдаг. Ингээд тэрбээр эртний танил, Ардчилсан намын эмэгтэйчүүдийн байгууллагад олон жил хамт ажилласан Цогтоогийн Одонтунгалагтай үгсэн хуйвалдаж, “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, өөрийн нэр дээр шилжүүлж авсан баримтыг та бүхэн харж байна. Дашрамд, Р.Сусиловати гэгч эмэгтэй нөхрөө амьд сэрүүн ахуйд ганцхан удаа Монголд ирсэн, түүнээс хойш Монголтой огт холбоогүй, энд асар их өв хөрөнгө эзэмшдэг гэдгээ огт мэдээгүй гэдгийг дахин тэмдэглэе. 

Ц.Алтанцэцэг ингэж орон сууцыг өөрийн болгосон бөгөөд дараа нь “Эко констракшн”-д худалдаж, Кинг апартмент  хэмээх тансаг орон сууцны хороололд дөрвөн өрөө байр авсан байдаг. Тэрбээр уг байрыг олон жил эзэмшсэн болохоор Русмини Сусиловатигийн нэр дээр бүртгэлтэйг ч таг мартаж орхисон байсан нь эхлээд “Эко констракшн”-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаад дараа нь бүртгэлийн асуудал үүсмэгц Ц.Одонтунгалагтай хамсран өөрийн нэр дээр шилжүүлсэн баримтаас харагддаг.

Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр “Эко констракшн”-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Харин Р.Сусиловатигаас худалдаж авах гэрээг дараа нь хийж, үл хөдлөхийн гэрчилгээ нь долдугаар сарын 9-ний өдөр гарчээ.

Ц.Одонтунгалаг, Ц.Алтанцэцэг нар ингэхэд ямар холбоотой хүмүүс вэ... 

Үргэлжлэл бий... 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.149
    2023/09/06

    Хэн ч тоохгүй байхад ядаргаатай наасан..өөр сэдэв. Уншяааа ...

    Хариулах
  • 139.5.217.100
    2023/09/06

    Одоо тэгээд нэг их баян, энэрэнгүй хүний дүр эсгээд улс төрд орохнээ, муу ёрын хүмүүс вэ

    Хариулах
  • 203.91.115.243
    2023/09/06

    Hajidsuren tuunii huhur, Altanzezeg, Odontungalag, Sukhbaatar geed ner ni il luiwardsan ni todorhoi iim hergiig shiideechee ATG, Zagdaa, Prokuroruud anhaaraad arga hemjee awaachee !!!! Ard tumen harsaar baih uu ? Shudraga bai l daa

    Хариулах
  • 49.0.139.91
    2023/09/06

    Buzaruud. Yaaj ingej huniig holgui bolgood uurduu amid yvj bnaa

    Хариулах
  • 66.181.190.108
    2023/09/05

    Бармашд олон жил ажиллаж байхдаа Эрдэнэбаатар талийгаач ах минь нэлээн хувьцаатай байсан. Янз бүрээр дарамталж,цагдан хорьж хүртэл зовоож Бармашаас хувьцаагаа өгөж салсан даа.

    Хариулах
  • 66.181.188.121
    2023/09/05

    Өө ямар аимаар бузарын шуналтаи хүмүүс вэ яаж тэгээд хүнии юю хамж авчихаад ичихгүи нүүр бардам амьдраад яваад баидгиин бэ бүгдииг баривчилж шиитгэлииг нь өгч хөрөнгииг нь хурааж эзэнд нь өгөхиин бишүү

    Хариулах
  • 103.57.93.135
    2023/09/05

    Шунал нь ихдэж... буруу замаар будаа тээвэл буцахдаа.... гэдэг байх аа. Хариуцлагатай гэгддэг хүмүүс нь ийм юманд орооцолдоод байхаар ... хэнд итгэх юм бэ??? Энд хуулийнхны судалгаа болон чадвар нь, харах өнцөг нь... харагддаг болов уу даа.

    Хариулах
  • 103.212.117.60
    2023/09/05

    Энэ цувралд бүр орчихлоо шүү. Дараагийнх маргааш орох уу

    Хариулах