Халзан бүргэдэй ордын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна

С.Гандэлгэр
2023/09/06

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тодруулбал,

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан талаар,

“Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 23 асуудал хэлэлцэх, танилцахаар төлөвлөөд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна