ЦЕГ-ын даргаар ЭЦГ-ын даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг томилжээ

С.Гандэлгэр
2023/09/06

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ЦЕГ-ын дарга Ж.Болдыг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлжээ. Ж.Болдын хувьд өнгөрөгч долоо хоногт албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм. 

Түүний оронд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Хурандаа Т.Сүхболдыг ЦЕГ-ын даргаар томилжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна