Вакцинжуулалтад ажилласан эмчид олгосон 17,006 төгрөг нь ИЛҮҮ ЦАГИЙН ХӨЛС гэв

Т. Тэргэл
2021/04/08

Баянзүрх дүүрэгт вакцинжуулалтад ажилласан алба хаагчид 17,006 төгрөгийн цалин өгсөн тухай мэдээлэл олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан. Энэ асуудлын талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд  "2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр цахим орчноор БЗД-ийн вакцинжуулалтад гурав хоног ажиллаж, 1,340 цагдаагийн алба хаагчийг вакцинжуулсан цалин орлоо гэсэн мэдээлэл цахим орчинд тарж олон хүний дургүйцлийг хүргэсэн. Тус 17,006 төгрөг нь ТҮЭМ-6.3 болох 842,702 төгрөгийг зохих журмын дагуу нэг цагийн цалин хөлсийг 1.5-аар тооцон нийтдээ гурван цагийн илүүдэл хөлсийг олгосон болно. Харин үндсэн цалинг тухайн хүний ажиллаж байгаа албан байгууллага олгох зохицуулалт үйлчилж байна" гэжээ.

 No photo description available.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.226
    2021/04/08

    yu ve.iim yum uguhduu ichdeggui yum uu.neg udur ajillahad yadaj l udriin horin myangaar boddog bgaa daa.arai ch dee.hen ajillah yum iim bhad.tegeed ontsgoi haldvar avah magadlaltai nuhtsuld shuu.darga udirdlaguud uursdiiguu saya sayar ni uramshuulaad l bdag.ter mungiig ene humuust l huvaaj uguh baital.arai ch dee

    Хариулах
  • 202.55.188.88
    2021/04/08

    Ишш чааваас даа. Илүү цагийн үнэлэмж ямар бага юм бэ? Доромжлоод хаячихдаг юм бна

    Хариулах
  • 192.82.65.93
    2021/04/08

    хэ хэ, доромжилж байна!

    Хариулах