Хэрэглээнд нэвтэрсэн вакцинууд дийлэнх нь хоёр тун хийлгэж байж дархлаа тогтоно гэсэн бол ердөө ганц тун хийлгээд дархлаа тогтох боломжтой вакцин гарч ирсэн нь Johnson & Johnson компанийн вакцин байв.
Ердөө долоон сая ширхэг үйлдвэрлэгдсэн Johnson & Johnson компанийн коронавирусийн эсрэг вакцин гарсан даруйдаа нэлээд хэдэн шүүмжлэлүүдийг дагуулаад байна.
Тодруулбал, АНУ-ын Миссиссипи мужийн оршин суугч 43 настай эр вакцин хийлгэсэн даруйдаа тархинд цус харвасан байдалтайгаар мужийн яаралтай тусламжийн газарт хүргэгдэн ирсэн байна.
Вакцин тариулж хохирсон Бред Малагари ямар нэгэн ужиг өвчингүй нэгэн байсан нь олны анхаарлыг татаж байна. Эрүүл саруул нэгэн коронавирусийн эсрэг вакцин хийлгээд тал цус харваж, мэдээгүй болсонд АНУ-ын иргэд ихэд бухимдалтай байгаа гэнэ.
Залуугийн нагац эгчийн итгэж буйгаар Бред зөвхөн вакцины гаж нөлөөнөөс болж цус харвасан ажээ. Бред одоо алхаж, ярьж чадахгүй байгаа бөгөөд биеийнх нь баруун тал мэдээгүй болсон байдалтай байгаа юм байна.
''Тэр биднийг хараад таньж байгаа ч юу ч хэлж чадахгүй, дэмий л уйлахаас өөр юм хийж чадахгүй маш хүнд байдалд байна. Эмч нар түүнийг хэзээ өмнөх шигээ хэвийн болохыг хэлж мэдэхгүй байна. ''
Бред болон 18-48 насны зургаан эмэгтэйд цусны бүлэгнэл үүсгэсэн учир өнгөрсөн Мягмар гарагт уг вакциныг хэрэглээг хоригложээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна