С. Энхболд: Эгэл эмч, Эрүүл мэндийн сайдын хувьд салбарынхнаа ӨМӨӨРӨХ болно


Өчигдөр шөнө Улсын Клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүс буюу Ковид 19 өвчнөөр өвдсөн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан сувилагч эмэгтэй зургадугаар давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Уг хэрэгтэй холбогдуулж Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн юм.

''ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

2021 оны 4 дүгээр сарын 28-29 шилжих шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байсан сувилагч амь насаа алдлаа. Сувилагчийн ар гэр, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлье. 

Холбогдох хууль хяналтын байгууллага шалтгааныг тодруулахад Эрүүл мэндийн яам, эмнэлгийн удирдлагууд түргэн шуурхай хамтран ажиллах болно. 

Эрүүл мэндийн салбарынхан чимээгүй л ажлаа хийж ирсэн ч элдэв янзаар сэтгэл санааны дарамтад өртүүлэх явдал гарч буй учир цаашид ийм үйлдлийг гаргахгүй байцгаая гэж олон нийтийг уриалж байна. 

Ковид-19 халдварын амаргүй хүнд нөхцөлд хариуцлагатай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хаана ч өмгөөлж хамгаална.  

Нэг эмч, нэг сувилагчийн нэр муугаар хэлэгдэхэд сэтгэл урагддаг эгэл эмч, Эрүүл мэндийн сайдын хувьд салбарынхнаа өмөөрөх болно. 

                          Ум мани бад ми хум''



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.208
    2021/04/30

    Мундаг байна салбарынханаа өмөөрөлгүй яахав маш зөв эмч мэргэжилтэнгүүд үнэн ядарч байгаа

    Хариулах
  • 66.181.161.39
    2021/04/29

    БАЙР СУУРЬ НЬ МУНДАГ САЙД БАЙНА, ДЭМЖИЖ БАЙДАГ ШҮҮ, АМЖИЛТ,,,

    Хариулах
  • 202.126.90.14
    2021/04/29

    Зөв сайдаа.Наад нэг гөлийсөн юм чинь дандаа эрүүл мэндийн салбарынханруу дайраад хаздаг нохой шиг балиар хогоо

    Хариулах
  • 202.126.90.14
    2021/04/29

    Хөөрхий дөө.Тусгаарлаад ажиллаж байхад нь хэцүү явдал л тохиолдож дээ.Муухай Амарсайхан гэгч гөлийсөн новшоос салбарынхнаа өмөөрөө сайдаа.Та бол тэр хулгай царайтын хажууд хамаагүй боловсролтой хүн

    Хариулах
  • 202.179.26.22
    2021/04/29

    dairaltaas hamgaalahaas gadna tednii ar taliig batalgaatai daaj ajillavah hamgiin chuhal baih

    Хариулах
  • 66.181.177.71
    2021/04/29

    Huurhii duu yum maani bagme hum

    Хариулах
  • 66.181.177.70
    2021/04/29

    Ум ма ни бад мэ хум.

    Хариулах