Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ


Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 16:45 цагийн орчимд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод тод мэдрэгдсэн байна. 

Газар хөдлөлт, цунамийн талаар мэдээлэл боловсруулдаг www.usgs.gov цахим хуудас Хөвсгөлийн Ханх сумын Турт хэмээх газраас 27 км-ын зайд 5.6 магнитудын хүчтэй хөдлөлт бүртгэгдсэн тухай мэдээлсэн бол Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээгээр газар хөдлөлтийн хүч 6.3 магнитуд байжээ. Одоогоор ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна. 

Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумагд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Улаанбаатар хотод чичирхийлэл мэдрэгдэж байв. Үүнээс хойш Ханх суманд олон удаа бага магнитудын газар хөдлөлт болсон юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна