Төрсөн ахыгаа 76 удаа хутгалж хөнөөгөөд өөрөө өндрөөс үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ


Tөрсөн ахыгаа 76 удаа хутгалаад, өөрөө 9 давхараас унаж нас барсан хэрэг гарчээ. 

Тодруулбал,  БГД-ийн нутаг дэвсгэр дээр 34 настай хүн гадны нөлөөтэй амь насаа алдсан хэрэг Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байсан. 

Өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхонд байрлах байрны 9 давхраас 32 настай Т гэгч унаж амь насаа алдсан хэрэг гарсан байна. Хэргийн газарт СБД-ийн цагдаагийн алба хаагч нар үзлэг хийхэд амь насаа алдсан иргэний гэрээслэл олджээ. Иргэн Т нь БГД-т амь насаа алдсан хүний хамаарал бүхий хүн байж таарчээ. 

Уг гэрээслэлд бичсэнээр СБД-т амь насаа алдсан иргэн БГД-т гадны нөлөөтэй амь насаа алдсан иргэнийг хөнөөсөн байж болзошгүй байгаа юм байна. 
Уг хэргийг мөрдөх ажиллагаа үргэлжилж байна.





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.100.11
    2021/05/08

    Хариулах
  • 202.21.108.5
    2021/05/08

    Жаахан аятайхан гарчиг бичиж байгаачээ. Стресстэй юмыг улам балиар болгож бичих юм. 76 гэж бичих ямар шаардлагатай юм. Тоолоод үзсэн юм уу өөрөө. Тэнэг царайлаад өөртөө тохируулж бичдэг юм уу.

    Хариулах
  • 103.26.194.26
    2021/05/07

    гадны нөлөө байгаа даа.

    Хариулах