Ерөнхийлөгч Х.Баттулга талбай дээр өлсгөлөн зарласан УИХ-ын 13 гишүүнтэй уулзлаа


О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ-нд бүртгээгүйг эсэргүүцэж УИХ дахь АН-ын бүлгийн долоон гишүүн болох Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъясүрэн, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан билээ. 

Тавдугаар сарын 5-ны өдрийн 17:00 цагт эхэлсэн өлсгөлөн одоог хүртэл үргэлжилж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдтэй уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирсэн бөгөөд намын гишүүдтэйгээ уулзсан юм.

Дөнгөж ирмэгцээ тэрбээр “Манай тэр, тэр хаачсан” хэмээн дэндүү өөриймсөг загнаж, тэднийг ивээлдээ байлгаж, захиалгаар өлсгөлөн зарлуулж байгаа гэсэн хардлагыг ил тодоор баталчихав.

Тэрбээр “Би уг нь эдгээр гишүүдтэйгээ далдхан зөвлөх юм байгаа юм сан. Гэтэл сэтгүүлчид ирчихлээ” гэх үгийг ч амнаасаа унагав. Санаандгүй үг биш байх. Ингэж эв нэгдлийг илэрхийлэгч биш гэдгээ ч нэг мөр зарласан мэт хэрэг боллоо.


Х.Нар



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.206
    2021/05/08

    Ийм ЕРӨНХИЙЛӨГЧ байдаг болов уу, ард түмнээ үймээн самуунд уриалаад л , нэг намын ажилд оролцоод л . АН ын дотоод ажил төрд ямар хамаатай юм. АН -ын удирдлага гэх хэдэн этгээд намаа хагаралдуулсан одоо улс орныг үймүүлэх гээд байна уу та нарын албан тушаалын төлөө тэмцэлийг дэмжиж жирийн иргэд хоорондоо цус урсгах уу ёстой хуц шүү

    Хариулах
  • 202.9.46.239
    2021/05/08

    МАН ийн дарга нар шиг дээрэлхүү байна гэж бодоо юу? Занданшатар шиг, эсрэг өлсөглөн зарлана гээд л, өөрийнх нь УИХ ын гишүүд шүүдээ, УИХ ын дарга нам харгалзахгүй гишүүддээ ханддаг байх ёстой биздээ. Админ гуай, ямар амархан дүгнэлт хийгээ вэ?

    Хариулах
  • 192.82.89.24
    2021/05/07

    Nam dotroo uchraa oloh zuil deer ingej haduurahgui ee

    Хариулах
  • 202.55.188.105
    2021/05/07

    Buruu hunee songosnii gai ene de. Uimeen samuun degdeegeed ta bidniig hoorondoh alaltsuulah gej bgn

    Хариулах
  • 66.181.179.123
    2021/05/07

    13 ch bishee iren ochin 5 ym l baigaad baisan!

    Хариулах