ЭМЯ: Коронавирусийн халдварын 815 тохиолдол бүртгэгдэж, 7 хүн нас баржээ


Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцуулах ээлжит хурлаа хийлээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 815  халдварын тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас баржээ. Ингэснээр манай улс дахь нийт тохиолдлын тоо 44016-д хүрлээ. Өчигдрийн байдлаар 1451 хүн эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас эдгэрч гарсан байна. 

Долоон хүн хүн нас барсны дийлэнх нь  65-80 насны иргэд байсан гэлээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хот, орон нутагт 4913 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагийн  485 нь хүний биеийн байдал хүндэвтэр,  119 нь маш хүнд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна