Хүүхэд өсгөх хамгийн ШИЛДЭГ АРГА| Франц аавууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

2021/06/08

Франц хүүхдүүд дэлхийд хамгийн хүмүүжилтэй, соёлтойгоороо шагшигддаг гэдгийг та мэдэх үү?

Хүн болгон математикч болох албагүй, харин хүн бүхэн хэзээ нэгэн цагт эцэг, эх болно гэдэг үг байдаг. Хүүхэд төрүүлэх нэг хэрэг, өсгөн хүмүүжүүлж, бие хүн болгоно гэдэг нэг өөр хэрэг. Хүүхэд хүмүүжүүлж, энэ нийгмийн эрүүл эд эс болсон иргэнийг бүтээнэ гэдэг хэн бүхний хийж чадах ажил биш. 

A Dad Tried the French Parenting Method and His Kids Have Never Behaved Better

Нэгэн аав Pamela Druckerman зохиолчийн ''Bringing Up Bébé'' номыг уншиж, Франц аавууд хүүхдээ хэрхэн өсгөдөг талаар судалжээ. Тэрбээр энэхүү аргыг амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэн бөгөөд хоёр сарын турш Франц аавуудын аргыг дагасны дараа үр дүнгээ хуваалцсан юм.

A Dad Tried the French Parenting Method and His Kids Have Never Behaved Better

Патрик дөрөв болон зургаан настай хоёр хүүхэдтэй бөгөөд үргэлж хоол голж гоншгонож, унтах цагтаа унтахгүй гэж уцаарлаж, уйлж, аавыгаа ажилтай үед нь садаа болж байдаг дүрсгүй хүүхдүүдээ Франц аавуудын аргын ачаар соёлтой болгож чаджээ.

A Dad Tried the French Parenting Method and His Kids Have Never Behaved Better

Франц аавуудын арга 1: Хүүхдээ анхаарлын төвд байлгаж, хорвоо тэднийг л тойрч эргэдэг мэтээр харьцах хэрэггүй.

''Намайг гэртээ ямар нэгэн зүйл хийж байхад, эсвэл зүгээр л буйдан дээрээ зурагт үзээд амарч байхад хүүхдүүд минь янз бүрийн зүйл нэхэж, гуйж, шалах бүрд би шууд босоод л биелүүлдэг. Мэдээж ингэснээрээ хүүхдүүддээ маш их хайртайгаа харуулж байна гэж боддог байлаа. 

Франц аавуудын аргыг хэрэглээд хүүхдүүддээ юм гуйх, нэхэх бүрд ''Тэвчээртэй хүлээ. Одоо хийж байгаа зүйлээ хийж дуусаад чамд тусалъя.'' гэж хэлдэг боллоо. Эхний дөрөв хоногт хүүхдүүд минь уцаарлаж, хүссэнээ авч чадаагүйдээ гомдож, гэр нураах шахдаг байв. Гэсэн тав дахь өдрөөс хүүхдүүд маань тэвчээртэй болж, миний хийж буй зүйлийг хүндэтгэдэг болов. Маш том амжилт. 

Өмнө нь яг л хүүхдүүд минь миний ''дарга'' мэт аашилдаг байв. Ямар нэгэн зүйл хэрэгтэй болох бүрд намайг дуудаж, түргэн биелүүлэхгүй бол орилж, чарлаж эхэлдэг байсан. Харин одоо миний цагийг хүндэтгэж, эхэлсэн ажлаа тайван дуусгах боломжоор хангадаг болсон.''

A Dad Tried the French Parenting Method and His Kids Have Never Behaved Better

Франц аавуудын арга 2: Хүүхдүүдтэйгээ яг л насанд хүрсэн хүнтэй харьцаж байгаа мэт харьц. 

Франц аавуудын арга 3: Хүүхдүүдтэйгээ багаас нь эелдэг харьцаж, харилцааны соёлд сурга.

Франц аавуудын арга 4: Хүүхдүүдээ ойроос ажиглаж, ямар ааш авиртай хүн гэдгийг нь таньж мэд.

A Dad Tried the French Parenting Method and His Kids Have Never Behaved Better

Франц аавуудын арга 5: Өдөрт нэг л удаа хүүхдүүддээ амттан өг. Нэхэх бүрд нь өгч болохгүй. Өдөрт ганц удаа л өгснөөр хүүхдүүд тань өөрийгөө хянаж чаддаг болохоос гадна хоолны дуршил сайтай болно.

A Dad Tried the French Parenting Method and His Kids Have Never Behaved Better

Франц аавуудын арга 6: Гэр бүлийн гишүүд хооллох үеэрээ хүүхдээ хоолло. Тусад нь хооллох хэрэггүй.

Франц аавуудын арга 7: Хүүхдээ өөрт тань садаа болохыг бүү зөвшөөр. Та өөрөө ч хүүхдийнхээ хийж буй зүйлд бүү садаа бол. Хувийн орон зайг хүүхдэд бага наснаас нь мэдрүүлж, өөртөө болон бусдад хүндэтгэлтэй хандаж, нэгнийхээ цагийг үрэхгүй байхад сурга.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна