АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд ТҮҮХЭН ДООД санал авсан нь бид бүгдэд амаргүй байна


УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор албан ёсны АН-ын байр суурийг хүргэж байгааг онцлоод АН-ын нэр дэвшигч болоод түүний багийнхан хариуцлага хүлээх ёстойг хэлэв.

Тэрээр “Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан албан ёсны Ардчилсан намын байр суурийг илэрхийлж байна. Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан байна.

Харин АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд түүхэн доод буюу 5-6 хувийн санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Бид ардчилалд хайртай ард түмэн, АН-ын гишүүд, дэмжигчдээсээ уучлал хүсэх ёстой. Албан ёсны нэр дэвшигчээ тодруулж, нэр төртэйгөөр сонгуульд оролцох боломж бидэнд байсангүй. Гишүүд, дэмжигчдээс бус дээр байгаа бид бүгдийн үл ойлголцлоос болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Дараагийн нөхөн сонгуулийн өмнө энэ бүхэнд дүгнэлт хийх ёстой. Захиалгаар АН-аас дэвшсэн нэр дэвшигч болон түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой.

Бид бүхэн энэ сонгуулийн дараа урагшаа харж, олон ажил хийнэ. Удахгүй болох хоёр нөхөн сонгуульд одооноос бэлтгэж ажиллах болно" гэсэн юм. 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.71
    2021/06/11

    AN hereg alga

    Хариулах
  • 192.82.72.87
    2021/06/11

    Ардчилалыг емчилж, албан тушаалын телее алалцсан Элбэгээ, Vvлээ, Батлага,Алтанхуяг, Туваан, Эрдэнэ,Ене

    Хариулах
  • 192.82.88.200
    2021/06/11

    Угаас Ардчилал гэгч юм чинь байхгүй ш дээ. Хий хоосон агаарт хөвж яваа юманд итгэдэг монголчууд мөн ч мангар юм аа. Баасных нь ардчилал байхав дээ. Зүгээр л баас,баас,баас...

    Хариулах
  • 150.129.143.198
    2021/06/10

    Цогтгэрэл минь ээ одоо олон юм яриад цагийн гарз. Чамаас болон Тулга туваан Эрдэнэ Алтанхуяг Батүүл цаашлаад Элбэгдорж Баттулга Ганбаатар бас дээр нь иргэдэд тааламжгүй дүрээр харагдаад удаж байгаа Магнай Оюундарь Уянга Баасанхүү нараас болж жирийн зуун зуун гишүүд дэмжигчдийг хохироов. Алдаагаа өөрсдөөсөө хай Та нараас өөр хэн ч буруугүй

    Хариулах
    • 192.82.72.87
      2021/06/11

      Zuv