Гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

Т. Тэргэл
Өчигдөр 16 цаг 12 минут

10 настай охин гэрээсээ гараад сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тоглохоор гэрээсээ гараад сураггүй болсон охиныг эсэн мэнд олжээ. 

Тодруулбал, Булган аймгийн Булган сумын Агуйт багийн гуравдугаар гудамжинд амьдардаг А нь /10 настай эмэгтэй/ зургаадугаар сарын 23-ны өдрийн 18:00 цагийн орчим гадаа тоглоно гэж гэрээсээ гараад сураггүй болсон аж.  Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн нь охиныг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 02:00 цагаас хойш зохион байгуулж, эсэн мэнд олжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна