ЕБС-иудад мэргэшсэн сэтгэл зүйчид ажиллана

Өчигдөр 09 цаг 44 минут

Есдүгээр сарын 17-нд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиуд дээр ажиллах 23 сэтгэл зүйч  сертификатаа гардан авлаа.

Мэргэшүүлэх сургалтыг 21 хоногийн онлайн сургалт, 14 хоногийн танхимын сургалт, 14 хоногийн мэргэжлийн байгууллагууд дээр биечлэн хийж турших дадлага ажил гэсэн гурван  чиглэлээр зохион байгуулжээ.

Ингэснээр ирэх Даваа гарагаас эхлэн Ерөнхий боловсролын сургуулиуд дээр мэргэшсэн сэтгэл зүйчид ажиллаж эхлэх юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна