Улсын аварга Н.Батсуурь самбогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ


Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын Ташкент хотод болж, өчигдөр (2021.11.14) өндөрлөлөө. 

Уг тэмцээнээс эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд Монгол Улсын аварга Н.Батсуурь хүрэл медаль, эмэгтэйчүүдийн -72 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль, -59 кг-ын жинд Б.Алтангэрэл, -54 кг-ын жинд Н.Баярмаа нар мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж буй баг, тамирчиддаа амжилт хүсье.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.