Хуулийн байгууллага сайд Л.Энх-Амгалангийн “хэрэг” дээр шударга шийдвэр гаргаж чадах уу?


Хууль, шударга ёс сайд дарга, өндөр албан тушаалтан, иргэн хэн ч бай хүн бүхэнд эрх тэгш үйлчилнэ гэж хуульд заасан. Боловсролын сайд Л.Энх-Амгалан боловсролын харъяа байгууллага Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийг улс орон даяар “Хулгайч, луйварчин” гэж зарлаж нэр хүндэд нь халдах болсон.

Боловсролын сайдын олон нийтэд хүргэсэн удаа дараагийн мэдээллээс болж МҮИС-ийг төгсөгч, суралцагч оюутнууд, багш нар цахим гадуурхалтад хүртэл өртөж байсан.

Л.Энх-Амгалан сайд “МҮИС-ийн нэрийг хурааж авна. Хулгайч, луйварчин. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй” гэж чангаар хашгичаж байсан бол өдгөө тухайн байгууллагын нэр хүндийг олон нийтэд гутаан доромжлон гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад дуудагдан шалгагдаж байгаа аж.

Энэ тухайгаа Л.Энх-Амгалан сайд сошиал хуудастаа “Нэрийн давхардал үүссэн нь оюуны өмчийн хулгай байна гэж хэлсэн минь үнэн. Түүнээс хэн нэгнийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй” гэж бичжээ.

  Уншигч та санаж байгаа бол Л.Энх-Амгалан сайд “МҮИС-ийг үндэстэн байтугай дүүрэг ч төлөөлөх хэмжээний сургууль биш”, МҮИС МУИС-аа ялгахгүй хөдөөнийхөн ирж суралцдаг сургууль”,  “Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй”,  “Хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй” гэх мэтээр олон нийтэд МҮИС-ийн нэр хүндийг илэрхий гутаан дормжилсон өнгө аястай хариуцлагагүй үгийг олонтаа унагасан.

  Бодит байдал дээр МҮИС нь Монгол Улсын хуулийн дагуу зохих төрийн харъяа нэгж байгууллагуудаас нэр, зөвшөөрлөө авч, хориод жилийн турш тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй боловсролын нэгэн байгууллага. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд МҮИС гэх оноосон нэрийг брэнд болгож чадсан.  

Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн байгууллагыг олон нийтийн өмнө гүтгэж, хулгай хийсэн гэж цоллосон нь Монголын төрийн сайдын амнаас гарамгүй хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл юм. Үүний ард магадгүй зориудын зохион байгуулалттай санаатай үйл ажиллагаа байна уу гэж хардаж ч болохоор байна. Төрийн нэр барьсан захын нэг сайд, даргын үзэмжээр бусдын бүтээсэн  хувийн өмч, үнэт зүйл рүү ингэж увайгүй дайрч, хурааж булаагаад байвал юун ардчилсан улс орон бэ.

Монголын Үндэсний их сургууль гэх нэр нь үг зүйн хувьд ч тэр агуулга нь ч тэр МУИС-аас шал өөр тусдаа нэршилтэй. Гагцхүү сайд Л.Энх-Амгалан л ганцаараа ялгаж, салгаж ойлгож чадахгүй байгаа болохоос биш Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэсэн төрийн зохих байгууллагуудаас "МҮИС-ийн нэр нь ямар ч давхцалгүй, зохих хууль зөрчөөгүй байна" гэдгийг нь хэдийнэ тогтоочихсон.

МҮИС, МУИС-ийн нэрний давхцал бий эсэх асуудал Монгол Улсын шүүхээр ороод шүүхээс нэрний давхцал байхгүйг албан ёсоор тогтоосон шийдвэр 2017 онд Монгол Улсын шүүхээс гарчээ.

Монгол Улсын шүүхийн шийдвэрийн дээгүүр давж нэрэн дээр “тоглолт” хийгээд буй сайд Л.Энх-Амгаланд чухам ямар эрх ашиг байгаа болоод ингэж хууль зөрчин барин улайрна вэ?

Сүүлийн үед иргэд төрийн байгууллагын хүнд суртал, авлига, ёс зүйгүй байдалд шүүмжлэлтэй хандах нь ихэссэн. Үүний нэг бодит илрэл нь Боловсролын сайд болж байна.

Боловсролын сайд нь яамны харъяа боловсролын байгууллагаа улс орон даяар гүтгэж, нэр хүндэд нь халдсан нь Монгол Улсын хуульд заасны дагуу “гүтгэх” гэмт хэрэг мөн. Одоо энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн прокурорын газраас шалгаж байгаа.

 Хэрвээ иргэн хүн эвгүй ганц үг хэлэхэд  наад зах нь Зөрчлийн хуулиар шийтгэл хүлээх болдог.  Төрийн сайд “Хүн гүтгэж болно” гэсэн хууль нэгэнт манай улсад байхгүйгээс хойш илэрхий үйлдэлтэй энэ хэрэг дээр хууль хяналтын байгууллага шударга шийдвэр гаргаж чадах уу. Хууль ёс шударгаар шийдэгддэг эсэхийг одоо харах л үлдлээ.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.21
    2021/12/04

    Хөдөөний хүүхдүүд андуураад энэ сургуульд их ордог юм бна лээ. Чанаргүй босго намхан сургууль юм уу

    Хариулах
  • 202.55.188.102
    2021/12/02

    Энэ нийтлэлийг бичсэн баакча МҮИС төгссөн нь илт үнэртэж байна

    Хариулах
  • 64.119.17.27
    2021/12/01

    Сайдын зөв.хэт олон мэргэжилээр чанарын шаардлага хангахгүй мэргэжилтэнгбэлтгэн гаргаж байгаа шүү.дээ. суралцаагүй байж диплом авсан олон хүн байдаг шүү

    Хариулах
  • 192.82.78.97
    2021/11/30

    Сайдын түмэн зөв шүү дээ.

    Хариулах
  • 64.119.29.145
    2021/11/30

    Сайдын зөв. Хятадууд хулхины брэнд нэр өгдөгтэй адилхан байна шүү дээ. Ada Dis, North-Benz г.м.

    Хариулах
  • 202.179.27.181
    2021/11/30

    Сайдын зөв, хүмүүсийг төөрөгдөлд оруулсан нь үнэн шүү дээ. МҮИС гэснийг зөндөө олон хүүхэд МУИС гэж андуурсан.

    Хариулах
  • 103.57.92.242
    2021/11/30

    хамгийн зөв шийдвэр гаргаж байгаа сайд шүү дээ

    Хариулах
  • 202.126.88.173
    2021/11/30

    Saidiin zow olon huniiog munhruulah gej alwaar iim ner ogch bgaa bhguu yu

    Хариулах
  • 66.181.190.127
    2021/11/30

    Сайдын зөв шүү дээ. Цаг цагаараа байдаггүй ээ гэж

    Хариулах
  • 66.181.190.234
    2021/11/30

    Сайдын зөв

    Хариулах
  • 202.126.88.177
    2021/11/30

    EnkhAmgalangiin zuv shuu de,

    Хариулах