Гэрээс нь 300 сая төгрөг хураасан Б.Бадраа 800 саяын орон сууц, 179 саяын хадгаламжтай хэмээн мэдүүлжээ


Өмнөговь аймгийн Засаг дарга асан, ИТХ-ын дарга Б.Бадраагийн гэрт хийсэн үзлэгээр их хэмжээний буюу 300 гаруй сая төгрөг болон валют илрүүлэн эд мөрийн баримтаар хураасан талаар бид өчигдөр мэдээлсэн. 

Мөн олон тооны орон сууц илэрсэн гэх мэдээлэл анхаарал татаад байгаа юм. Түүний хувьд 2012-2016 оны хооронд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Сүүлийн гурван удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан ч өвдөг шороодсон.

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ ХОМ-ээ хэрхэн мэдүүлж байсныг эргэн сануулбал,

  • 100 гаруй сая төгрөгийн орлоготой
  • Эрхэм нар ХХК, Говил ХХК, Эрдэнэт хивс ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Төвшин наран ХХК, Говийн долгион мэдээллийн төв зэрэг компаниудад хувь эзэмшдэг 
  •  179 сая төгрөгийн хадгаламжтай
  •  20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
  •  50 сая төгрөгийн хурдан удмын адуу
  •  805 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц
  • 80 саяын үнэлгээ бүхий Fordfiesta маркийн автомашинтай хэмээн мэдүүлж байв.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 24.13.68.99
    2021/12/01

    Аймаг сумын хурган дарга нар нутгийнхаа газар нутгийг зарж баяжиж байгаа учраас хариуцлага тооцож газар нутгаа буцаан авах бvх херенгийг хурааж шоронд хорих хэрэгтэй

    Хариулах