Б.Батсайхан: Уул уурхайн балгаар усны нөөцгүй болж, гол мөрөн ширгэх аюул нүүрлээд байна

2021/12/14

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл (МБОИЗ) ус хомсдож, аюул нүүрлээд буй асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл хийсэн.


Энэ үеэр "Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн"-ий тэргүүн Б.Батсайхан "Алтай, Хангай, Хэнтий, Саяны нуруун дээр Монголын бараг бүх гол мөрөн эх авдаг цэвдэг буюу газар доор байгаа мөстлөг байгаа. Энэ аюулд орчихсон. Энэ халдлагад өртөж байна. Юуны халдлагад вэ гэхээр уул уурхайн “АЛТ 1,2” гэдэг хөтөлбөрийн гайгаар халдлагад өртсөн.

Усны эх дээр бүх гол мөрөн ухагдаж байгаа. Үүнийг нэн яаралтай таслан зогсоохгүй бол бид цаашдаа цэвэр усны асуудал яриад хэрэггүй. Энэ мөстлөг, цэвдэг үгүй болвол бүх гол мөрөн хатаж ширгэнэ. Бүх гол мөрөн хатаж ширгэхээр бүх нуур цөөрөм ууршина. Тун удахгүй гүний цэвэр усыг сороод дуусгана.

Оюутолгойтой өчигдөр манай төр сайхан ажиллаж байна. Зөвхөн эдийн засгийн асуудал яригдаж байна. Гэтэл сая, сая жилийн хугацаанд бий болсон гүний усыг сороод дуусахад юугаар орлуулах вэ ? Ямар мөнгөөр авчрах вэ? 

Хамгийн түрүүнд нэн яаралтай усны эх үүсвэрээ энэ халдлагаас аварч хамгаалах зайлшгүй шаардлагатай юм байна.  10-аад жилийн өмнө яг энэ цэвдэг, усны нөөцөө хамгаалах гэж “УРТ НЭРТЭЙ” гэж шоовдорлогдсон “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг батлуулаад

Маш сайн ажиллаж байсан.Харамсалтай нь  2015 онд Ч.Сайханбилэгийн ЗГ-ын үед зохион байгуулалттайгаар энэ хуулийн үйлчлэлийг байхгүй болгож амин сүнсгүй болгосон. Энэ хуулийг маш яаралтай дахин сэргээх шаардлагатай" гэдгийг онцоллоо.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.107
    2021/12/21

    юуны өмнө цэвдэгээ хамгаалах хавар өвлийн цас мөсний хайлалтын үед зуны үер бороны цагт боломжтой бүх газарт нуур цөөрөм ус хураагууруудыг орон нутаг болгон бий болгох

    Хариулах
  • 192.82.85.217
    2021/12/15

    Za bitgii hudal hutsaad ulildaad baitsgaa mongoliig horloj baigaa,gadaadiin tusgai albadiin gar hul bolj avilgajsan,shantaaj hiij avilga avdag hulgaich nariin ugiig bitgii sons,uul uurhaigaas bolood usgui bolson uu hezeech ugui ene bol uur amisgaliin uurchlultuus bolood l iim bolj baigaa yam yadaj baihad medleg bolovsrol mash muu shantaajilahaas uur yu ch hiij chadahgui erguu malnuud

    Хариулах
  • 202.126.89.99
    2021/12/15

    МУ-ын усны ундарга дуусна гэж ерөөсөө байхгүй ус гэдэг чинь байгалиасаа өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлээд доороосоо дахин гараад байдаг эд шүү дээ худлаа баахан ард түмний сэтгэл санааг хярааж өөрсдийгөө дэмжүүлэх гэсэн л увайгүй үйл хийж байгаа хүмүүс болих хэрэгтэй чаддаг юм бол чадлаараа улс төрд орол доо

    Хариулах
  • 202.126.89.99
    2021/12/15

    за энэ бол шаал худлаа шантааж хийж газар газраас мөнгө нэхдэг нөхдүүд шүү ер нь уул уурхайгаас болж хэзээ ч усны хомсдолд орохгүй МУ бол харин ч хамгийн их усны нөөцтэй улс айх юм ерөөсөө байхгүй 20жилийн өмнөөс л ингэж ярисааро өөрсдийгөө тодруулах санаатай баагийнууд ямарч үрдүнд хэзээ ч хүрэхгүй харинч уул уурхайгаа хөгжүүлж байж манай улс дэлхийд нэрээ гаргаж амьдарна шүү хий хоосон эх оронч царайтай юмнууд ЭЗийн хямралд орчихоор юу чхэлж чадахгүй суудаг биздээ улс төрд орж нэр олж авах гэсэн үнэн бүтэшгүй санаа гаргадаг хүмүүс одоо болих хэрэгтэйл дээ

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/12/15

    энэ хүн үнэнийг л хэлж байна ш дээ Тэр Оюутолгой хэзээч саарал ус ашигладаггүй ш дээ тэдний усны мэргэлжилтэн нар нь 1 секүдэнд 980 литр ус гүний цэнгэг ус ашигладаг гээд унгас алдаж байна лээ тэрүүн шиг худлаа юм байхгүй 1 секүдэнд 60,000 литр гүний цэнгэг ус ашигладаг гэсэн бас болоогүй Оюутолгой ажилтанууд хаяагдал бохирлсон хортой бодиснуудаа дандаа сундуул дэрний ард болон жалганд ил асгаж дээрээс нь шороо цацсан бологоод хаячихадаг зуршил анхнаасаа л тийм л байсан одоо ч тйим байгаа

    Хариулах
  • 88.116.92.142
    2021/12/14

    Бас их хуралын гишүүн болох гэсэн баагынууд...

    Хариулах