Ц.Туваан: Тэтгэврийн зээлээ төлж дуусгалгүй нас барсан иргэний зээлийг тэглэх хуулийн төсөл өргөн барьлаа

2021/12/15

УИХ-ын гишүүн Ц.Туваан нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийн боловсруулсан талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсад 450 мянган тэтгэвэр авагч байна. Эдгээр хүмүүс зарим нь тэтгэврийн зээлтэй байж байгаад ертөнцийн жамаар хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд тухайн зээлийг ар гэрийнхэн нь төлдөг тогтолцоо одоо үйлчилж байна.

Тэтгэвэр авагч банкнаас зээл авахад гэр бүлээс нь хэн нэг нь гарын үсэг зурж, хамтран зээлддэг. Ар гэрийнхэн нь зээлийг нь төлдөг, нас барсны гэрчилгээ авахын тулд зээлээ төлсөн байх ёстой зэрэг шаардлага тавигддаг учраас үүнийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.  

Өнөөдрийн байдлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг орчим байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ихээр нэмэгдэж байгаа энэ үед өндөр настнуудын тэтгэвэр амжиргаанд нь хүрэлцэхгүй байна. Эдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан" гэлээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.175
    2021/12/20

    Тэнэгтээрэй. Тэгээд татвар төлөгчид төлөх юмуу?

    Хариулах
  • 66.181.161.113
    2021/12/16

    Энэ олон арилжааны банкаар дамжуулахгүйгээр дан ганц монгол банк нь шууд харьцаад явж болдгүй юму. Арилжааны банкаар дамжих нь үргүй зардал ихтэй

    Хариулах
  • 202.179.25.82
    2021/12/15

    tetgever avaad nas barval turuus tegleh shaardlaga ogt baihgui. Ene bol banknii zahialga baina. Tertei tergui bankuudad ersdeliin san baidag. tuugeeree ene asuudlaa shiideed yavdag.Zohizuulagdsa n asuudal. tur oroltzoh yamarch shaardlagagui

    Хариулах
  • 202.126.88.153
    2021/12/15

    gants 2 etgeed huuli sanaachlahiig horimoor bainaa, yalanguya hurongo mungo zartsuulah asuudlaar, tegehgui bol ner tur huuj soliotoi aashilj uuriin karmanaas gargaj baigaa met l baihiin.

    Хариулах