Ц.Билэгтсайхан: Монгол Улсад ОМИКРОН хувилбарын 12 тохиолдол илэрлээ❗

С.Гандэлгэр
2022/01/07

Эрүүл мэндийн яам өнөөдөр /2022.01.07/ Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар зөөвөрлөгдөн батлагдсан талаар мэдээллээ.  

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан: “Хувилбарын тандалтын мэдээллээр, ХӨСҮТ болон ДЭМБ нь Австралийн сангийн дэмжлэгтэйгээр вирусийн бүрэн геномын дараалал тогтоох технологийг 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн нутагшуулсан. 

ДЭМБ-аас Омикрон хувилбарын сэжигтэй болон магадлалтай, батлагдсан тохиолдол гэж ангилж байгаа.

Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд магадлалтай гэдэг нь РCR-ын шинжилгээгээр S генийн алдагдалтай сорьцыг хийдэг.

Вирусийн бүрэн энэ геномын дараалал тогтоох шинжилгээгээр одоо шинжилгээг хийсэн. Энэ шинжилгээгээр нийтдээ 12 сорьцонд омикрон хувилбар батлагдаж байна . Энэхүү арван хоёр сорьц маань энхийг сахиулагчдаас арван сорьц түүнчлэн Истанбул -Улаанбаатарын нислэгээс нэг, Бангкок- Улаанбаатарын нислэгээс нэг гээд арван хоёр омикрон хувилбар батлагдаж байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна