Нийтийн эзэмшлийн цэцгийн сав руу бие зассан иргэнд шийтгэл оногдуулжээ

Өчигдөр 15 цаг 00 минут

Энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр /2022.01.13/ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хотхоны урд байрлах авто зам дагуу байрлуулсан цэцгийн саванд 30-35 орчим насны эрэгтэй бие засаж буй зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Тэгвэл эл хэрэгт цагдаагийн байгууллагаас дээрх зөрчил гаргасан иргэнийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 88.116.92.142
    17 цагийн өмнө

    Ийм оркуудыг хотруу битгий оруул

    Хариулах
  • 150.129.140.163
    17 цагийн өмнө

    30 жилийн үр дүнгийн хүн сүг.

    Хариулах