"АРДЫН ХҮҮ" О.Пүрэв хоёрдахь тулаанаа баасан гарагт хийнэ

С.Гандэлгэр
2022/01/26

Монголын холимог тулааны "MGL-1 FC" холбооны 57 кг-ын жингийн аварга, “Ардын Хүү” хочит Отгонжаргалын Пүрэв "One Championship" холбооны 2 дахь тулаанаа ирэх баасан гарагт /01.28/ хийхээр болов.

 Холимог тулааны Азийн хамгийн том холбоо One Championship тус өдөр "Only the Brave" зохиох бөгөөд 11 тулааны тов зарласнаас хамгийн эхнийх нь Bantamweight жингийн О.Пүрэвийн тулаан байх юм.

 “One Championship” холбооны эхний тулаандаа Их Британийн Бэн Ройлыг хүнд цохилтоор ялсан О.Пүрэвийн ээлжит өрсөлдөгч нь мэргэжлийн тулаанд 9 ялж 5 ялагдсан амжилттай Бразилын Микаэл Гилермэ дэ Жесүс байх юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна