Деклан Магий: Бид авлигын эсрэг хүчин чармайлтаа сулруулж хэрхэвч болохгүй


Азийн хөгжлийн банкны дэд суурин төлөөлөгч Деклан Магий “Авлигын эсрэг үндэсний чуулган” дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Ноён З.Дашдаваа, Иргэний нийгэм, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, дипломат төлөөлөгч, хэвлэл мэдээлэл, хүндэт зочид, бусад оролцогч, хатагтай, ноёд оо. Та бүхэнд өглөөний мэнд айлтгая. Миний хувьд авлигын эсрэг чуулганд Азийн хөгжлийн банкийг төлөөлж, Азийн хөгжлийн банктай түншлэлээ эхлүүлж 30 жилийн ой болж өнгөрсөн тэмдэглэлт үйл явдлын хүрээнд энэхүү индэр дээрээс үг хэлж байгаадаа баяртай байна. 

Бидний олонх нь авлигатай холбоотой өртөг зардал ямар их байдгийг мэднэ. Авлига нь хөрөнгө оруулалтын өртгийг нэмэгдүүлдэг, хор хөнөөл нь ажил эрхлэлтэд хор хөнөөлтэй. Мөн авлига нь хүмүүсийн суурь үйлчилгээ авах үнэ өртгийг нэмэгдүүлж, нэн ялангуяа хамгийн ядуу бүлэгт хамгийн хүнд цохилттой нөлөөлдөг юм. Өөрөөр хэлбэл, ядуу бүлгийн хүмүүс энэ өртөг, зардлыг илүү төлөх нь түгээмэл. 

Монгол Улс олон жилийн туршид авлигатай тэмцэх үйл ажиллагаандаа олон амжилт, олон бэрхшээлийг даван туулсан байгаа юм. Үүний үр дүнд Монгол Улс Авлигын төсөөллийн индексээрээ 5 байраар ухарсан. Үүнтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банкнаас энэхүү асуудлыг анхааралдаа авч байгаа. Авлигын төсөөллийн чиг хандлагын хажуугаар зарим нэгэн нааштай зүйлүүд багагүй бий. Тэгэхээр бид ололт амжилт, бас сорилт бэрхшээлийнхээ тухай өнөөдөр ярих гэж хуран цугларсан билээ. 

Хамгийн гол нь өнөөгийн цаг хугацаа, боломж, тэмцлийг хэзээ ч алдаж болохгүй юм. Азийн хөгжлийн банкнаас сайн санаатай үйл ажиллагаанд хамтарч оролцсондоо маш их бахархаж байгаа. 

Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгэм болоод иргэдтэй бид улам бүр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, чангатгаж, ирээдүйд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа тууштай явуулахыг илэрхийлж байна. Нэгдүгээрт, Азийн хөгжлийн банк нь одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй нягт хамтын ажиллагаа явуулж авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, авлигын хэргийг илрүүлэх тогтолцоог жигдрүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. 

Түүнчлэн олборлох аж үйлдвэрийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Монгол Улс байгалийн баялгаар маш их баялаг улс. Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил хамтдаа ажиллаж энэ олборлох салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр багагүй амжилт гаргах ёстой.
Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад терроризмыг санхүүжүүлэх болон мөнгө угаахын эсрэг хууль тогтоомжоо төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Яг энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашдаа ч гэсэн тууштай үргэлжлүүлнэ. 
Мөн цахимжуулалтын үйлчилгээг дэмжиж, цахимжуулах үйл ажиллагаанд бүртгэл, татвар, гааль, хил хамгаалах болон төрийн бусад салбаруудад цахим үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна. 

Цаашдаа бид юун дээр анхаарах ёстой талаар би хэдэн үг хэлье. Бид авлигын эсрэг хүчин чармайлтаа сулруулж хэрхэвч болохгүй. Хамтдаа гар гараасаа барин хамтарч ажиллах ёстой. Гэхдээ бодит үр дүнгээ чухалчлах нь зүйтэй.

Эдгээр бодит үр дүн бол өнөөдөр маргаашдаа гарчихгүй. Урт хугацаанд гарах учиртай. Авлигын индексийнхээ үзүүлэлтүүдийг ахиулах ёстой. Энд хүчтэй манлайлал хэрэгтэй байна. Тиймээс эхлүүлсэ үйл ажиллагаагаа цаашид ч тууштай эрчимтэй явуулах нь зүйтэй.  




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.