Допинг илэрсэн хоёр бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ

Х.Есү
2022/05/11

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчдийн хурал болжээ. Тус хурлаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд:

1. Бөхийн барилдааны дүрмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг 100% саналаар батлав.

2. “Ёс зүйн дүрэм”-ийг 100% саналаар хэлэлцэн батлав.

3. Бөхийн өмсгөлийн хэм хэмжээг шалгагчаар улсын начин С.Багахүү, улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Т.Сүрэнжав нарыг томилон ажиллуулахаар 100% саналаар батлав.

4. Нэр бүхий аймгийн арслан цолтой есөн бөхийн санал, хүсэлтийг хэлэлцэн улсын баяр наадамд гурав, дөрөв давсан амжилтыг аймаг, цэргийн цолтнуудын эрэмбэд тооцож буйг 88,2%-ийн саналаар хүчингүйд тооцов. Шинэчилсэн эрэмбийг 2022 оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөөр тогтлоо.

5. Ёс зүйн зөрчил гаргасан Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираа, Баянхонгор аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан, Завхан аймгийн харьяат, сумын заан Ё.Гантулга, Д.Доржсүрэн, Архангай аймгийн харьяат, сумын заан О.Баяржаргал нараас ирсэн уучлалт, хүсэлтийг хэлэлцэн барилдах эрхийг 100% саналаар сэргээж, цаашид бөхийн жудгаа эрхэмлэж, ёс жаягтай байхыг хатуу сануулахаар тогтов.

6. Допингийн явцын шинжилгээнд зөрчил гаргасан нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу дөрвөн жилээр 100% саналаар хасав.

7. Дөрөвдүгээр сарын 23-нд болсон Сонгинохайрханы хишиг барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 94,1% саналаар зургаан сараар хасахаар тогтсон байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.74
    2022/05/12

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 192.82.67.212
    2022/05/11

    Энэ 4 жил гэдэг тэнэг юмаа болиоч. Дэлхийн их спортод 2 жил л хасдаг. Хүний эрхийг ингэж уландаа гишгиж болохгүй байхаа эрхэм бөхчүүд ээ. Үндэсний бөх бол зөвхөн монголынх, дэлхийн их спорттой зүйрлэшгүй, монголдоо тохирсон арай хөнгөрүүлсэн шийтгэл хэрэгтэй.Нэг жил хасах чинь л бөхчүүдэд маш их хохиролтой.

    Хариулах
    • 66.181.161.69
      2022/05/11

      Монгол үндэсны өв соёлд хар мөр үлдээж буруу замруу хөтөлсөн этгээдэд цохох ёстой шийтгэл шиг санагдах юм өв уламжлалаа уландаа гишгэж хороитой бодис хэрлэсэн дохиолдол цөөнгүй гарах боллоо