"TIME" Б.Болор-Эрдэнийг улс төр, технологийн салбарт эмэгтэйчүүдийн орон зайг нээж буй нэгэн хэмээн онцолжээ

С.Гандэлгэр
2022/05/13

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг Time.com онцолж, Монгол Улсын Засгийн газрын хамгийн залуу лидер, технологийн салбарт эмэгтэйчүүдийн орон зайг нээж буй эрхэм хэмээн нэрлэжээ.

Б.Болор-Эрдэнэ нь Оксфордын их сургуульд хийсэн судалгаандаа үндэслэн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-г санаачлан ажил хэрэг болгосон бөгөөд өнөөдөр төрийн 61 байгууллагын 657 үйлчилгээг иргэд давхардсан тоогоор 11 сая удаа цахимаар авч, 99.5 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгосон байна.

“E-Mongolia” систем нь Эстони улсын цахим шилжилтийн туршлагад үндэслэгдэн хийгдэж буй ажил бөгөөд өнөөдөр иргэд веб сайт болон гар утасны аппликэйшнээр дамжуулан төрийн үйлчилгээг цахимаар авч байна.

Түүнийг дэлхийд алдартай Forbes сэтгүүл болон World Economic forum-оос эрхлэн гаргадаг сэтгүүл тус тус шилдэг залуу удирдагчаар нэрлэж байсан удаатай.

Эх сурвалж: time.com



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.147.79
    2022/05/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 64.119.20.59
    2022/05/13

    Өндөр боловсролтой сайхан охин байна. Ажилын амжилт, эрүүл энхийг хүсье. Энэ сайхан залуу нас, биеэ хайрлаж яваарай

    Хариулах
  • 59.153.87.227
    2022/05/13

    Баяр хүргэе манай залуучууд бүсгүйчүүд ийм мундаг ш дээ

    Хариулах