Энэ жил 150 гаруй оюутан цагдаа ажиллана

С.Гандэлгэр
2022/06/16

Гадны жуулчдад туслах, мэдээллээр хангах, нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Оюутан Цагдаа 2022” хөтөлбөр эхэллээ.

Цар тахлын улмаас 2020, 2021 онд өнжсөн уг арга хэмжээг энэ жилээс сэргээж байгаа бөгөөд өнөөдөр оюутан цагдаа нарт уулзалт, мэдээллийг өглөө. Энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба “Энэ хөтөлбөрт хамрагдснаар оюутнууд хууль зүйн мэдлэг, мэдээлэлтэй болж байна. Мөн гадаад дотоодын жуулчдыг ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа. Эцэст нь түр ажлын байр бий болж, оюутнууд тодорхой хугацаанд цалин, орлоготой болж байгаа учир Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ач холбогдол өгөн, дэмжиж оролцдог” гэлээ.

Тус хөтөлбөр нь  Нийслэлийн цагдаагийн удирдах газар, НАЖГ, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 400 гаруй оюутан цагдаа ажиллаад байгаа юм байна. Харин энэ жилийн хувьд 150 гаруй оюутан бүртгүүлээд байгаа аж. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

В.Цэнд-Аюуш




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.104
    2022/06/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах