Гурван байршлын авто замд хучилт хийх тул хөдөлгөөн хязгаарлана

Өчигдөр 09 цаг 51 минут

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар арчлалтын ажил хийх аж. Энэ хүрээнд:

  • Их сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/
  • Н.Содномын гудамж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд талын замаас Авто плазагийн уулзвар хүртэл/
  • Ж.Батмөнхийн гудамж /Дашчойлин хийдийн урт талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл/ гэсэн байршлуудад авто замын хучилт хийх аж.

 Үүнтэй холбогдуулан тус авто замуудын зорчих хэсгийг өнөөдөр буюу 17-ны 23:00 цагаас 20-ны 06:00 цагийн хооронд хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

С.Анужин




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.157.162
    12 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах