А. Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран, хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгож байна


ХНХ-ын сайд А. Ариунзаяа Монголын Үнэн сонины сэтгүүлч Д. Отгонжаргалтай "Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар"-д тулгамдаж буй асуудлаар ярилцжээ. 

Ярилцлагын үеэр "ХНХ-ын санхүүжилт", "Ковид-19 цар тахлын үеийн нийгмийн халамж", "Хүүхдийн мөнгө", "Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал", "Гэр бүлийн тухай хууль" зэрэг агуулга сэдвүүд хөндөгдсөн бөгөөд үүнээс зарим сонирхолтой хэсгээс түүвэрлэн хүргэе. Тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа:

"Хөл хорионы дэглэмийн үед иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцины нэгдүгээр тун хийлгэсэн хүн бүрд 50 мянган төгрөг олгосон. Энэ шийдвэрүүд бүгд Нийгмийн халамжийн сангаар дамжиж хэрэгжсэн учраас халамжийн зардал өгссөн. Халам­жийн бодлого “Ковид-19” цар тахлын үед зөвхөн зорилтот бүлэгт бус иргэн бүрд хүрсэн.

Ердийн үед хүн амын 60-70 хувьд халамжийн бодлого хүрдэг. Гэхдээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн 60 хувь нь зорилтод бус бүлэгт очдог гэсэн судалгааг ҮСХ, Дэлхийн банк гаргасан байдаг. Манай Нийгмийн халамжийн санд 12 нэр төрлийн 72 үйлчилгээ багтаж байна. Эдгээр үйлчилгээг ангилж үзвэл тухайн иргэний амьжиргаанаас үл хамааруулж олгодог тэтгэвэр, тэтгэмж олон бий. 

Өнөөдрийн нөхцөлд хүүхдийн мөнгийг тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран, хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгож байна. Гэртээ хүүхдээ асарч байгаа ээж, аавуудын тэтгэмж, одонтой ээжийн мөнгө, ахмадуудад олгодог Насны хишиг гэх мэт тэтгэмжийг мөн л тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран олгож байна. Энэ бүхнээс харахад манай халамжийн бодлого үнэхээр зорилтот бүлэгтээ чиглэж чадаж байна уу гэдэг асуулт гарна.

Хүн амын өсөлт, хөгжлийг дэмжсэн бодлогууд халамжийн бусад бодлоготой холилдож ирсэн учраас халамжийн үйлчилгээ үр дүн багатай байгаа юм. Тиймээс энэ хоёр бодлогыг салгах асуудлыг Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах асуудлыг онцгой анхаарч байна" гэв.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН/Д. ОТГОНЖАРГАЛ/

Б Оргил



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах