Нийслэлийн Онцгой Байдлын газар үерийн дараах хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна


Зургаадугаар сарын 18-ны өдөр хотод хүчтэй аадар бороо орж, үүний улмаас Нийслэлийн зарим хэсэг үерт автсан. Тэгвэл Нийслэлийн Онцгой Байдлын газрын зүгээс дараах хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

1. Нийслэлийн Онцгой байдлын газарт нийт 85 дуудлага ирснээс, 22 дуудлагыг газар дээр нь, 63 дуудлагад зөвлөгөө өгч ажиллажээ. Үүнээс гэр усанд автсан 8, байшин усанд автсан 7, гэр нурсан 2, байшингийн дээвэр хууларсан 5 дуудлагаар алба хаагчид ажилласан байна. 

2. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35 дугаар байранд 96 өрхийн 432 иргэн оршин сууж байна. Уг хоёр байрны гадна, дотор тал ашиглалтын шаардлага хангахгүй болж, борооны ус гоождог, таазнууд нь нурж байгаа бөгөөд мөөгөнцөртсөн, сантехникийн шугамууд нь хуучирч байнга ус алддаг. Улмаар айлуудын тааз нурж эхэлсэн байна. Иймд зургадугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаж, 34, 35 дугаар байрны 3 давхрын өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах, голомтын бүсийг хамгаалалтад авахаар болов.

3. Зургадугаар сарын 18-ны 20:00  цагт  хүчтэй аадар бороо  орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтаас 22-ын товчоо орох төмөр замын нүхэн гарц үерийн усанд автсан дуудлагаар  ажилласан. “Туулын гүүр” ХХК-наас  ус сордог таван автомашин, нийт найман техник хэрэгсэлтэй нүхэн гарцын усыг соруулав. Түүнчлэн гүүрэн доор живсэн хоёр автомашиныг Геодези,  усны барилга, байгууламжийн газрын ковшоор татан гаргасан.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын газар



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.227.179
    2022/06/21

    1 boroo orool uyerleed araas ni ontsgoi baidal ni ontsgoi baidal zarlaal bh hereg uu? idej uuj bhiin orond zam tawij bhda uyriin us zailuulah hooloi edriin neg musun hamt shiidchij boldgu horwoo ym bhda ?

    Хариулах
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах