Орчин үед дэлхийн олон хот ногоон байгууламж, хүрээлэн байгаа орчныг сайжруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын гадаад үзэмжийг сайжруулах, иргэдийн аялж зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг өвөрлөх болсон. Энэ жишгээр Улаанбаатар хот ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах орчныг бий болгосоор байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ жил 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажил эрчимтэй өрнөж байна. Энэ талаар Хотын дарга хэлэхдээ:
"Дэлхийн томоохон хотуудад ногоон байгууламжийн эзлэх хувь өндөр байдаг. 50:50, 60:40 гэсэн харьцаатай ногоон байгууламжтай хотыг бий болгодог стандартыг тэд мөрддөг. Манай улсын хувьд 70:30 харьцаатай зохицуулалт үйлчилж байснаас болж өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн харьцаа, орон зайн төлөвлөлт, иргэдийн ая тух алдагдсаар ирсэн. Тэгэхээр бид хуулийн зохицуулалтаа бий болгох хэрэгтэй байна. Хотын бүтээн байгуулалтын 60 хувь нь ногоон байгууламж, 40 хувь нь барилга байгууламж байхаар хуульчилж, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн Үндэсний соёл амралтын хүрээлэн, Туул, Сэлбэ голын сав газруудыг ногоон байгууламж байдлаар нь ашиглах, иргэдэд аюулгүй байхад анхаарч байгаа. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд зүлэг тарьж ургуулах гэхчлэн ажлуудыг хот хийж байна. Швед Улсын туршлагаар зүлэг суулган, тарьж ургуулж эхлээд байна. Зүлэг болоод ногоон байгууламжийг тарьж ургуулах нь нарийн мэргэжлийн ажил. Тиймээс мэргэжилтнүүдийн хүчээр модлог, бутлаг ургамал, зүлэг тарьж эхэлсэн. Байгалийн зүлэг нэлээд сийрэг, амархан халцарч мууддаг бол Швед үрээр тарьж буй зүлэг натурал бөгөөд хүний хөлд амархан талхлагддаггүй онцлогтой" гэсэн юм.
Мөн тэрээр: "Улаанбаатар хот өмнөх алдаагаа засах, цаашид хөгжих бүрэн боломжтой. Энэ боломжийг Улсын Их Хурал, Засгийн Газраас сайтар дэмжиж, эрх зүйн бие даасан байдлаар хангаж өгч байна. Улаанбаатар хот орлого, санхүүгээ төвлөрүүлэн, зарцуулах эрх албажсанаар иргэдийг бухимдуулж буй олон асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр баталгаажиж, иргэд үүний үр шимийг хүртэх боломжтой болсон. Энэ утгаараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль бол иргэдийн ая тухтай байдлыг хангах, бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр урьд өмнө нь байгаагүй түүхэн шийдвэр юм. Тиймээс хотын иргэд маань ч мөн бидний ажлыг цаашдаа үргэлжлүүлэн дэмжсээр байхыг хүсэж байна. Иргэдийн зүгээс тохижилт, ногоон байгууламжтай холбоотой олон хүсэлт, санал санаачилга гаргаж байгаа. Үүнийг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжинэ" гэлээ.
Эх Сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.70
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах