Өндөр гэгээн даншиг наадмын барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр, Э.Оюунболд тэргүүтэй 240 бөх бүртгүүлжээ

Х.Есү
Өчигдөр 10 цаг 00 минут

Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд зодоглохоор улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй 240 орчим бөх одоогийн байдлаар бүртгүүлжээ. 

Шинэ цолтнуудаас улсын арслан Э.Батмагнай, улсын харцага О.Наранбаатар нар эхний өдөр бүртгүүлсэн байна. 

Цахим бүртгэл маргааш нөгөөдөр буюу долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд мөн үргэлжилнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.94
    Өчигдөр

    Та бүхэн минь бүгдээрээ УВС д хүрэлцэн ирэхийг урьж байна баярлалаа

    Хариулах