УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд 25 настай залууг зодож, гэмтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус зодооны хэрэгт холбогдсон Т болон С нарыг 48 цагийн хугацаатай баривчилжээ. Тэднийг энэ сарын 20-ны өдөр баривчилсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Бидэнд ирсэн мэдээллээр тухайн үед УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүдээс гадна “Таван богд групп”, “Номин”, “Анун” “Хас” зэрэг томоохон групп, компаниудын эздийн хүүхдүүд байсан гэнэ.
Маргааны эхлэл нэгнийх нь найз охиныг “хоргоож, эргүүллээ” гэх шалтгаанаас үүджээ. Тухайн үед байсан, маргааны шалтгаан болсон охин бидний мэдэх “Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны оролцогч юм байна.
Зодоонд оролцсон залуусын хувьд согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байгаа юм.
Хохирогч С-ийн нүүрний хэд хэдэн яс хугарч, гэмтсэн байдалтай эмнэлэгт эмчлүүлж байна. Тэрбээр хурандаа асан, ҮАБЗ-ийн томоохон албан тушаалтан байсан Д.Дашзэвэгийн хүү юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна