Б.Баатар, А.Амундра нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Х.Есү
Өчигдөр 10 цаг 04 минут

Өчигдөр АТГ-аас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн орлогыг хууль ёсных хэмээн үзсэн байдаг. 

Тэгвэл “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Баатар болон А.Амундра нарт холбогдох асуудалд Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

О.Тэмүүлэн нь “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарын компанийн орлогоос мөнгө авсан нь үнэн. Энэ нь хууль ёсных гэдгийг тогтоосон бол “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн орлого, зарлага, гүйлгээ нь хууль ёсных эсэх шалгалтын мөрдөн байцаалтын ажиллагаа одоо үргэлжилж байгаа юм. Б.Баатар, А.Амундра нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.108
    19 цагийн өмнө

    Энэ Амундра гэж нөхөр нүүрсний маш их гэрээ хийсэн гэж Энхбаяр гуай хэлсэн н ортойгоо

    Хариулах