Хятадын цахим сүлжээнд Монгол үндэсний дээлийг өмсөж сурталчилдаг Немо буюу Неманжа Калич нь өөрийн инстаграм хуудаснаа 778 мянган дагагчтай.
Немо Өвөрмонгол эхнэртэй бөгөөд түүнийг Алтангарьд гэдэг.
Олны дургүйцлийг хүргэж шүүмжлэл дагуулаад байгаа нэг асуудал нь Неманжа өөрийн инстаграм хуудаснаа “Монгол бол Хятадын 56 угсаатны нэг бөгөөд Хятадын соёлын нэг хэсэг. Монгол хувцасны хээ хийц нь энгийн бол Чин гүрний үеийн луу, мөр дээрх оруулга зэрэг нь уламжлалтаас ялгаатай” хэмээн нэгэн иргэний сэтгэгдэлд хариулжээ.
Мөн "Монгол бол угсаатан, дан ганц үндэстэн биш” гэсэн байна.
Түүний энэхүү хариулт Монголчуудын бухимдлыг нэлээдгүй төрүүлээд байна. Үүний дараагаар тэрбээр Монголчуудаас уучлалт гуйсан бичлэг хийн нийтэлсэн боловч тэд уучлалыг хүлээн авахыг хүсэхгүй байна.
Учир нь дэлхий дахинд Монголын өв соёл, зан заншил, тэр тусмаа үндэсний хувцсыг Хятадынх мэтээр сурталчилж, хэлж ярьж байгаа нь тусгаар тогтносон Монгол Улсыг доромжилж байна хэмээн үзэж байгаа юм.
Мөн түүний эхнэр Алтангарьд Монгол эмэгтэйчүүдийн талаар хэлсэн үгэндээ уучлалт гуйж цахим хуудастаа бичлэг оруулжээ.
Тэрхүү бичлэгт "Би ямар ч Монгол эмэгтэйчүүдийг доош нь хийсэнгүй. Мөн Монгол ястнуудыг доош нь хийгээгүй. Миний хэлсэн үгийг буруу орчуулсан байна. Би өөрөө Монгол хүн. Монголчуудын соёл түүхийг маш их хүндэтгэдэг. Тиймээс та бүхнээс уучлалт хүсэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
87.147.148.202
mongol deeleer mini mungu olj baigaagaa martaad bnu europad hamgiin yduu oron montenegrogiin zaluu
Хариулах66.181.182.248
өвөр монголчууд мөнгө олох ажилдаа монгол улсыг ашиглачих юм байна л даа
Хариулах