СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голууд үерийн түвшинг 5-20 см-ээр даван үерлэж байна

Х.Есү
22 цаг 55 минутын өмнө

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр/Цагаан-Үүр/ гол, Хэнтий нуруунаас усжих Туул/Босгын гүүр/, Хэрлэн/Мөнгөнморьт/, Орхон/Сүхбаатар/, Хануй/Баян-Агт/, Эг/Батширээт/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см тус тус нэмэгдсэн байна.Мөн Орхон/Хархорин, Өлзийт, Орхонтуул/ Байдраг/Баянбүрд/ голууд үерийн түвшинг 5-20 см-ээр даван үерлэж байна.

Маргааш буюу 26-ны өдөр Туул гол Улаанбаатар хот, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна.

Энэ сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй байна.

Тиймээс үерийн аюултай бүсээс хол газар зусах, амрах мөн гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.98
    21 цагийн өмнө

    Гол нь үерлээд байхаар бороо хур элбэгтэй юм шиг гэтэл хангай нь шатаад түймрээс салдаггүй намар луугаа залгалаа, ихэнх нутгаар гантай гээд байдаг байгаль цаг уурын араншин ч ойлгогдохоо болилоо доо

    Хариулах