Аймгийн арслан Н.Баяржаргалаас допинг илэрчээ

Х.Есү
22 цаг 59 минутын өмнө

Монголын допингийн эсрэг байгууллагаас өчигдөр мэдээлэл хийсэн. 

Ингэхдээ 2 тамирчны шинжилгээнээс допинг илэрсэн, 1 тамирчны шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан гэв. 

Аймгийн арслан Н.Баяржаргал болон өөр нэг бөхөөс допингийн бодис илэрсэн ба гарьд Б.Гончигдамбын сорьцыг нарийвчилж шинжлэх шаардлагатай гэлээ. 

Допинг илэрсэн нэг бөхийн нэрийг одоогоор зарлах боломжгүй. Тухайн бөхтэй үр дүнгийн удирдлагын баг холбогдож чадаагүй байгаа гэх мэдээллийг өгөөд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна