С.Шижирбат: Допинг илэрсэн гурав дахь бөхийн нэр аль хэдийн тарчихсан

Х.Есү
22 цаг 55 минутын өмнө

Хоёр бөхөөс допинг илэрч, нэг бөхийн шинжилгээ эргэлзээтэй гэх мэдээллийг өчигдөр холбогдох албаныхан мэдээлсэн. 

Тэгвэл спортын тайлбарлагч С.Шижирбат ийнхүү бичжээ. 

"Монада Наадмын комисс хэвлэлийн хурал хийж Гончигдамба, Баяржаргал гэсэн хоёр нэр хэллээ. Үр дүнгийн удирдлагын эхний шат болох тамирчинд мэдэгдэх үе шат дууссан тул энэ 2 бөхөд мэдэгдсэний дараа олон нийтэд зарлаж байнаа гэдгээ хэллээ.

3 дахь бөхийн нэрийг одоогоор хэлэх боломжгүй байна. Утсаа авахгүй байнаа гэнэ хаха. Үндэсний бөхөөс гадна их спортын төрлүүдэд шинжилгээ өгсөн тамирчин анкет бөглөхдөө утасны дугаар гэрийн хаяг мэйл хаягаа зайлшгүй бичдэг дүрэмтэй. Утсаа авахгүй байгаа бөхийн мэйл рүү нь илгээсэн гэдгээ хэллээ бас.

Мэйл рүү бичээд л болоо шүүдээ, тухайн тамирчинд мэйлээр мэдэгдсээн гэсэн үг. Бусад орнуудад мэйлээр хариуг нь явуулдаг. Мэйлээр мэдэгдэж үр дүнгийн удирдлагын ажиллагааг хийсэн учраас дүрмийн дагуу олон нийтэд мэдэгдэж болно оо. 

Монада ажлаа мэдэхгүй. Мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсээн. Өнөөдөр бас л алдаа гаргаад л 2 бөхийн нэрийг зарлачихаад 3 дахь бөхөөс допинг илэрсэн, гэхдээ одоогоор өөрт нь мэдэгдэж чадахгүй байнаа гэнэ.

Мэйлээр мэдэгдчихээд байгаа гэдгээ мэдэхгүй л манаргаж явна даа чааваас. Энэ бөх хэн бэ гэдэг таавар таалгасаад байх юмгүй болчихсон. Бөхийн хүрээнд аль хэдийн тарчихсан.

Улс төр ороод дуусах уу яахуу гэдгийг анхааралтай ажиглаж байна даа. Өмнө нь ч хэлсэн дахиад хэлэхэд Дрездений лабортори ВАДА руугаа тайлангаа дүрмийн дагуу явуулдаг шүү" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.204
    21 цагийн өмнө

    Улс төр орох бизээ

    Хариулах