Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 2022-2023 онд Хөрөнгийн биржээр дамжуулан төрийн өмчит 25 компанийн жагсаалтыг гаргаж, олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох шийдвэр гаргалаа. Үүнд, Монголын хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбоо сүлжээний газар ХК-ийн 34 хүртэлх хувийг хувьцаа гаргах замаар олон нийтийн хяналтад оруулахаар шийдвэрлэв. 2022 онд Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг хувьчилж, олон нийтийн нээлттэй компани болгохоор шийдвэрлэлээ. Монголын хөрөнгийн бирж 2021 онд 5 тэрбум төгрөгийн орлоготой, 3 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажилласан, 50 гаруй ажилтантай байгууллага. Хувьчлахдаа хувьцааны төвлөрөл бий болгохгүй. Өөрөөр хэлбэл, нэг хувьцаа эзэмшигчид 5 хувиас дээш хувьцааг санал болгохгүй. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж буй юм. Олон нийтийн хяналтад оруулах бэлтгэл ажил зургаан сарын хугацаанд үргэлжилнэ.
Түүнчлэн зарим улсын үйлдвэрийн газар, компаниудыг татан буулгах, нийлүүлэх процессыг эхлүүлж байгаа. "Монгол-Ус" төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах шийдвэрийг гаргалаа. Усны асуудлыг эрхлэх агентлаг байгуулсан тул чиг үүргийн хувьд давхардаж байна.
Мөн "Цагаан шонхор" ТӨҮГ-ыг "Бөртэ" ТӨҮГ-тай нэгтгэхээр боллоо. "Цагаан шонхор" ТӨҮГ бол Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны харьяа тухайн салбарын ажилчдын хувцас хэрэглэлийг хийх зориулалттай компани. Харин Бөртэ ТӨҮГ-ын хувьд тухайн компанитай үйл ажиллагааны хувьд төстэй. Гэхдээ Батлан Хамгаалах Яаманд харьяалагддаг. Тиймээс нэгтгэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн.
Цаашид төрийн харьяанд ажиллаж байгаа компаниудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.
Буянт-Ухаа спортын ордонд БНХАУ-ын 30 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар засвар шинэчлэлийн ажил хийж байгаа. Энэ ажлыг дуусмагц Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв ТӨҮГ-тай нэгтгэнэ.
Спортын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй төстэй гурван үйлдвэрийн тооцоот газар байна.
25 байгууллагын хувьд өрийн асуудал бага. Хөрөнгийн бирж гэхэд 2021 онд тав гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Цахилгаа холбоо компанийн хувьд тодорхой хэмжээний орлого олдог.
Улсын үйлдвэрийн газар гэдэг статусыг байхгүй болгоно. Цаашид төрийн болон төрийн өмчит компани байгуулах үндэслэл журмыг хуульчилж, нарийн зохицуулалтад оруулж өгч байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.230
Мобиком 100 сая ам долларын бүтээгдэхүүнээ монголын ард иргэдэд 300 сая ам доллар болгож шахдаг зүгээр шимэгч хорхойнууд
Хариулах183.177.99.230
Монголын цахилгаан холбоо Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК иуд нэг чиг үүрэгийн ажил гүйцэтгэдэг байгууллагууд нэг нь 800 ажилтан нөгөө нь 1400 гаруй ажилтантай зөдвөх МХС гэхэд л жилд 50 тэрбумийн цэвэр ашиг хийдэг компаний ашигийн 10 хувь нь шууд компаний эзний халаасанд өөрөөр хэлбэл шууд утгаараа харин үүрэнгүүд буюу Мобиком Юнител Стайтел Жи мобел гэх мэт хувь гадны эзэдүүдтэй тэд бол зүгээр Банк бус санхүүгийн байгууллага шиг л чиг үүрэгтэй өөрөөр хэлбэл мөнгө хүүлэгчид гэсэн үг зүгээр л Мобиком 100 сая бүтээгдэхүүнээ 300 сая болгож шахдаг улс хөөрхий тэнэг маанаг ард иргэд нь мөнгөө хүүлүүлж байхдаа таарсан амьтад эдгээр үүрэнгүүд нийт Монголын ард түмний цус хөлсөөр олсон мөнгөөр нь тансагладаг өдий зэрэгт хүргэсэн гол хүн нь монголын ард иргэд шүү дээ
Хариулах213.87.149.129
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах